Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Лана Дел Рейн шинэ цомгийн нэр цахим ертөнцөд тренд үүсгэв
Гадаад мэдээ

Лана Дел Рейн шинэ цомгийн нэр цахим ертөнцөд тренд үүсгэв

Урлаг Урлаг30/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт дуучин Лана Дел Рей 2026 оны нэгдүгээр сард цацах цомгоо “Stove” буюу зуух/цахилгаан зуух (плитка) гэж нэрлээд цахим орчинд багагүй шуугиан тариад байгаа билээ.

Лана бол фенүүдийнхээ дунд сахиусан тэнгэр, гунигийн хатан хаан, үлгэрийн шидтэн л гэсэн үг. Тэбрээр өөрийн өвөрмөц зан төрх, этгээд үйлдлээрээ хөгжмийн ертөнцөд шинэ салхи авчирдаг нэгэн. “Stove” цомог ч мөн адил үр дүн авчрахаар сонсогчдынхоо дунд хүлээлт үүсгээд буй цагт зарим фенүүд нь  цомгийн нэр хачирхалтай санагдсан тухай өөрсдийн цахим ертөнцдөө хуваалцсаар буй.

Гэвч тэр бол Лана шүү дээ. Яг л “Summertime Sadness” дуун дээрээ “Nothing scares me anymore” гэж дуулдаг шигээ юу ч өөрийг нь айлгахаа больсон тухайд, өөрийнхөө хэнэггүй, өвөрмөц хэв маягаа дахин баталж байх шиг.  Амьдралын ханхүүгээрээ “матартай намагт нуурын завин аялал зохион байгуулагч хөтчийг” сонгосон. Ланаг нимгэн нэвсгэр прэри маягийн даашинз өмсөж, үсээ харандаагаар тогтоогоод хуучин загварын ваартаа өнчин гөрөөсний сүү халааж байгаагаар төсөөлөх ч бүтэшгүй зүйл биш.

Өнгөрсөн он жилүүдэд домог болсон романтик нэрсийг (“Did You Know That There’s a Tunnel Under Ocean Blvd”, “Chemtrails Over the Country Club”, “Born to Die” гэх мэт) өгч байсан Лана яагаад гэнэт цомгоо “Stove” гэж нэрлэхээр болов?

Угтаа “Stove” анхнаасаа цомгийн нэр байгаагүй бөгөөд Лана сүүлийн хэдэн сар хэд хэдэн сонголтын хооронд эргэлзсээр, эцэст нь энэ нэрийг сонгожээ. Анх “Lasso”, дараа нь “The Right Person Will Stay” гэж нэрлэгдэхээр байсан ч цомогтоо зургаан шинэ дуу нэмээд “Stove” гэж нэрийджээ.

Ингээд интернэт орчинд түүний цомгийн талаар юу гэж шуугиж буйг хуваалцъя.

  • “Зөв хүн үлдэнэ” гэдгээс яаж яваад зуух руу орчхов оо

  • “Зуух аа”?? Окей Лана

  • Одоогийн Лана Дел Рейин шүтэн бишрэгч байх гэж хичээх үнэхээр хэцүү юм аа, удахгүй гарах цомгийнх нь нэр ‘Зуух’ гэж юу гэсэн үг вэ?

  • Цомгийнхоо нэрийг “Зуух” болгочихоод, нэгдүгээр сар хүртэл гаргахгүй гэж үү? Баяртай охин минь

  • Дөрвийн дөрвөн нэр цацсанаас тэр “зуухыг” сонгочихлоо

  • зуух-Лана Дел Рей

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг зургаан жилийн дараа цомгоо гаргана

28/10/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлагийн гоцлол дуучин Том Йорк дахин хэзээ ч Израилд тоглолт хийхгүй

27/10/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо Дархан хотод хийнэ

25/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пикассогийн 1944 оноос хойш хэн ч үзээгүй зураг 37 сая ам.доллароор зарагджээ

29/10/2025

“Монголын нууц товчоо: 2000 асуулт, хариулт” ном уншигчдад хүрлээ

29/10/2025

Луу хээтэй хатгамал хантаазыг XIX зуунд урлажээ

29/10/2025

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан дэлгэцийн уран бүтээлчдэд шагнал гардууллаа

29/10/2025

“Гайжин: Монгол самурай” жүжгийг арваннэгдүгээр сарын 6-наас тоглоно

29/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.