Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Stray Kids” хамтлагийн шинэ цомог “Billboard”-ыг тэргүүлжээ
Гадаад мэдээ

“Stray Kids” хамтлагийн шинэ цомог “Billboard”-ыг тэргүүлжээ

Урлаг Урлаг02/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

K-поп урсгалын хөвгүүдийн хамтлаг болох “Stray Kids”-ийн цоо шинэ “Karma” цомог Америкийн дуу хөгжмийн “Billboard” жагсаалтыг тэргүүлжээ. Эл цомог “Billboard 200” буюу хамгийн олон зарагдсан цомгийн жагсаалтыг тэргүүлснээр тус хамтлагийн хувьд “Биллборд”-ыг тэргүүлсэн долоо дахь амжилт боллоо.

Тус хамтлаг 2022 онд “Oddinary” болон “Maxident”, 2023 онд “5-Star” бүрэн хэмжээний болон “Rock-Star”, өнгөрсөн жил “Ate” болон “Hop” EP цомгоороо энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Тэгвэл энэ удаагийн долоо дахь амжилтаараа BTS хамтлагийн тогтоосон амжилтыг эвдэн, ардаа орхиж, к-поп уран бүтээлчдийн дунд дээд амжилт тогтоогоод байна.

Тус хамтлагийн дээрх долоон цомог худалдаанд гарсан даруйдаа “Billboard”-ыг шууд тэргүүлсэн болохыг “Billboard” онцолжээ. Жагсаалтыг гаргахдаа цахим болон бодит цомгийн борлуулалтыг тооцдог. “Karma” цомог нийт 313,000 хувь борлогдсоны 296,000 хувь нь бодит цомог байжээ. 11 дуутай “Karma” цомог нь “Stray Kids” хамтлагийн хоёр жил хоёр сарын дараа гаргаж буй анхны студийн бүрэн хэмжээний цомог бөгөөд тус хамтлагийн дөрөв дэх бүрэн хэмжээний цомог юм.

“Энэ үнэхээр итгэмээргүй, гайхамжшигтай амжилт, нэр төрийн хэрэг болж байна. Хамтлагийн үнэнч фэнүүд, сонсогч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” хэмээн тус хамтлаг өөрсдийн харьяалагддаг “JYP Entertainment “агентлагаараа дамжуулан мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Өнөөдөр дэлхийн кофены өдөр

01/10/2025
Дуу хөгжим Урлаг

Бэд Банни “Super Bowl”-ын завсарлагын үеэр уран бүтээлээ толилуулна

30/09/2025
Гадаад мэдээ Урлаг

Хятадууд дэлхийн хамгийн өндөр гүүрийг барьжээ

30/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Харри Поттер”-ын зохиолч, жүжигчин хоёр муудалцжээ

03/10/2025

“Реклам залгигчдын шөнө” шоу болно

03/10/2025

“Их найрлын үдэш” тайлбарт тоглолт зохион байгууллаа

03/10/2025

Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана

03/10/2025

Хуучин цагийн дурсамжаар аялуулах “Хонин цагаан үүл” үдэшлэг болно

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.