Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Найруулагч Пак Чан Ук “No Other Choice” киногоо Венецийн кино наадмаар нээлээ
Гадаад мэдээ

Найруулагч Пак Чан Ук “No Other Choice” киногоо Венецийн кино наадмаар нээлээ

Урлаг Урлаг03/09/2025Шинэчлэгдсэн:30/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Ук  “No Other Choice” хэмээх шинэ бүтээлийнхээ нээлтийг Венецийн кино наадмаар хийж, үзэгчдэд хүргэлээ.

Уг бүтээл нь эдийн засгийн дарамт, айдас хүйдсийг бараан егөөдлөөр ёжлон хүргэсэн гашуун атлаа хөнгөн инээдэм хослуулсан кино юм. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар тус бүтээл олон улсын кино урлагт нэлээдгүй шуугиан тарих магадлал өндөр байна.

Киноны дүрүүдийг алдарт жүжигчин И Бён Хун, Сон Е Жин, Пак Хи Сүн нар бүтээжээ. Гол дүрийн Ман Сү хэмээх эр багадаа төрж өссөн байшингаа насанд хүрсэн хойноо эргүүлэн авч, сэргээн засварлах хийгээд хайртай эхнэр болон хоёр хүүхдийнхээ хамт аж  төрнө. Тийнхүү цаашид болох үйл явдлын эхэнд тэрээр бүхнийг өөрийн болгосон гэж итгэлтэй хэлэх ажээ. Киноны эхлэлд цэцэгс, бут ургуулсан хашаандаа наймаалж, загас шарж буйгаар гарна. Гэвч удахгүй энэхүү аз жаргалын дүр зураг нурж эхэлнэ.

Учир нь Ман Сү 25 жилийн турш ажилласан цаасны үйлдвэрээс халагдана. Түүнийг тус үйлдвэрийг авсан шинэ америк эзэд нь ажлаас нь халж орхижээ. Цаашид ажилгүй болсон тэрээр бусдын доромжлолыг хүртэж, дотоод дахь гутрал, шаналандаа идэгдэж эхэлдэг.

Нэг жилийн дараа тэд “Netflix”-ээ цуцалж, гуравхан сарын хойно байшингаасаа салах хэрэгтэй болдог. Үүнээс үүдэн Ман Сү аймшигт төлөвлөгөө боловсруулна. Тэрээр ажилдаа эргэн орохын тулд өөрт нь саад болсон хүн бүрийг устгавал зовлон нь арилна гэж сэтгэдэг. Гэвч аллага бол хялбар зүйл биш. Түүнчлэн тэр өөрийнхөө тэс өөр хувилбаруудыг ч устгах гэж оролдох болно.

Үнэндээ Ман Сү бол ердөө л ажлаа хийж, гэр бүлээ сайн сайхан авч явахыг хүссэн жирийн иргэн байв. Гэвч түүний дотоод айдсын эсрэг талд нь цуст алуурчин зогсож байлаа.

Тус бүтээлийг Доналд Е. Уэстлейкийн 1997 онд бичсэн “The Axe” романаас сэдэвлэсэн ч найруулагч өөрийн өвөрмөц хэв маягаар хар бараан метафизик харгуулдаж гашуун инээдэм болгон хувиргажээ. Энэ бүтээлд тэрээр инээдтэй аллагын хэсгүүд, хурц шоглол, дүрийн өнгөц мэт боловч гүнзгий сэтгэл хөдлөлтэй өрнөлүүдийг төгс нэгтгэсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025
Кино Урлаг

ФОТО: “Seoul Drama Awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

04/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шон “Дидди” Комбст дөрвөн жил хоёр сар хорих ял оноолоо

05/10/2025

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025

ФОТО: “Seoul Drama Awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

04/10/2025

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

“Shein” брэнд анхны дэлгүүрээ Франц улсад нээнэ

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.