Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь элч төлөөлөгч болжээ
Театр

Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь элч төлөөлөгч болжээ

Урлаг Урлаг03/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо наймдугаар сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон улс дахь соёлын элч төлөөлөгч болсныг албан ёсоор зарлалаа.

Хэвлэлийн бага хуралд жүжгийн ерөнхий найруулагч Б.Баатар, гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг, хамтарсан продюсер Рюүо Э.Санчирболд, Э.Баясал болон “Монгол Хаан” жүжгийн соёлын элч Хакухо аварга нар оролцжээ.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь “Хакухо” М.Даваажаргал юм. Тэрээр “Монгол хаан” жүжгийн соёлын элчийн хувьд Монгол сумочид хоёр улсыг холбох гүүр болж байсан бол уг жүжиг тэрхүү гүүрт соёлын тулгуур нэмж байгаад баяртай байгааг илэрхийлээд 2025 оны сумогийн Аки, Кюшү баше хоёрын дундуур 10-р сард Токио болон Нагояа хотноо тоглох гэж буйг онцоллоо.

Өмнөх жилүүдэд Монгол, Их Британи, Сингапурын дэлхийн тайзнуудад тоглогдож, мэргэжлийн шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” буюу“Монгол хаан” жүжиг нь 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд амжилттай нэвтэрч, театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг ийнхүү жил бүр батлан харуулж байна.

Түүнчлэн энэ жил Монголын Үндэсний Их Баяр Наадмаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито, Эрхэм дээд хатан Масака нар Монгол Улсад айлчлах түүхэн жилтэй давхцаж Япон улс даяар Монголоор амисгалсан цаг мөчийн араас ирэх сард Монголын 70 гаруй шилдэг уран бүтээлчид Арлын Их Наран улсыг зорих гэж буй нь Монгол, Япон хоёр улсын соёлын хамтын ажиллагааны түүхэнд тод мөрөө үлдээх үйл явдал болох нь гарцаагүй.

“Монгол Хаан” жүжгийн тасалбар өдгөө Японы зах зээл дээр борлогдож байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 10-20-нд Токио хотноо, 24-26-нд Нагояа хотноо тус толилуулагдах гэж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Буриадын Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ монгол үзэгчдэд толилууллаа

06/05/2026
Театр Урлаг

“Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” жүжгийг тоглоно

04/05/2026
Театр Урлаг

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.