Дэлхийн хөгжмийн ертөнцийн хатан хаан хэмээгдэж буй дуучин Бейонсе өнөөдөр 44 нас хүрч байна.
Бейонсе Жизель Ноулес Картер буюу Бейонсе 1981 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 4-нд АНУ-ын Хьюстон хотод мэндэлжээ.
Бага сургуульд байхааасаа л дуулах дуртай байсан түүнийг эцэг эх нь дэмжсэнээр багадаа дууны уралдаанаас хэд хэдэн шагнал авч байжээ.
1990 онд тэрбээр “Destiny’s child” хэмээх нэртэй охидын хамтлаг байгуулж, удалгүй нэг гишүүн нь гарсанаар тэр гурван гишүүнтэйгээр цааш үргэлжлүүлэн нэрд гарсан юм.
2003 онд “Destiny’s child” хамтлаг таран, гишүүд тус тусын соло замналаа хөөх болжээ.
Бейонсе реппер, продюсер Jay Z -тэй хамтран “Crazy In Love” дуугаар дебют хийж, анхны соло цомгоо “Dangerous Love” нэртэйгээр 2003 онд гаргасан юм.
Тэр цагаас хойш “BDay” (2006), “I am… Sasha Fierce” (2008), “4” (2011), “Beyonce” (2013), “Lemonade” (2016), “Renaissance” (2022), “Cowboy Carter” (2024) зэрэг цомгуудыг гаргаж, өнөө цагийн хөгжмийн ертөнцийн хамгийн содон өнгө, тод од болоод байна.
Түүнчлэн “Live at Wembley” (2004), “The Beyoncé Experience Live” (2007), “I Am… Yours” (2009), “I Am… World Tour” (2010), “Live at Roseland: Elements of 4” (2011), “Life Is But a Dream” (2013), “Live in Atlantic City” (2013), “On the Run Tour” (2014), “Homecoming: A Film by Beyoncé” (2019), “Renaissance: A Film by Beyoncé” (2023) зэрэг баримтат киног түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн бүтээжээ.
Мөн тэрбээр дуулж бүжиглэхээс гадна жүжиглэх авьяастайгаа “Carmen: A Hip Hopera” (2001), “Austin Powers in Goldmember” (2002), “The Fighting Temptations” (2003), “Fade to Black” (2004), “The Pink Panther” (2006), “Dreamgirls” (2006), “Cadillac Records” (2008), “Obsessed” (2009), “Epic” (2013), “Lemonade” (2016), “The Lion King” (2019), “Black Is King” (2020), “Mufasa: The Lion King” (2024) зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудад тоглосноороо үзэгчдэд харуулсан юм.
Шоу бизнес гэж юу байдгийг бодит утгаар нь үлгэрлэж яваа энэ бүсгүй дууч шувуухай, гоо үзэсгэлэн, бас эрч хүч нь дундрахгүй чадварлаг бизнесмен. Тийм ч учраас Бейонсег “Forbes” сэтгүүл “Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий 100 хүн”, “Time” сэтгүүл “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”, “VH1” сэтгүүл “Бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлч”- ийн нэгээр тодруулж, харин “Vogue” түүнийг “Хатан хаан” хэмээн цоллосон юм.
Одоогоор дэлхий даяар нийт 42 сая цомог, 200 сая дуу борлуулж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон уран бүтээлчдийн нэг болоод байна. Түүнчлэн “Grammy awards”-аас “: удаа шагнал хүртэж, “Emy awards”, “BET awards”, “MTV video music awards” зэрэг томоохон шагнал гардуулах ёслолуудад шинэ уран бүтээл бүрээрээ өрсөлдөж, шагнал хүртсээр буй.

:max_bytes(150000):strip_icc()/GettyImages-2181093710-cd932de020334ca4a808dd238d0088d1.jpg)