Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ
Гадаад мэдээ

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

Урлаг Урлаг04/09/2025Шинэчлэгдсэн:06/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Paramount” студи “Call of Duty” видео тоглоомоос сэдэвлэн уран сайхны кино бүтээхээр болсноо зарлажээ. Холливудын нэр хүндтэй тус студийг програм хангамжийн салбараас төрөн гарсан тэрбумтан болох Эллисоны гэр бүл саяхан худалдаж авсан юм.

“Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хүү Дэвид Эллисон өнгөрсөн сараас “Paramount”-ын удирдах албан тушаалыг хашиж эхэлжээ. Ингэснээр “Top Gun”, “The Godfather” зэрэг алдартай кинонуудыг бүтээж байсан боловч өдгөө хүндхэн нөхцөл байдалд ороод буй студийг сэргээх томоохон ажлыг тэрбээр ахалж байна.

“Call of Duty” цуврал тоглоом нь 500 сая хувь борлогдсоноор дэлхийн хамгийн их борлуулалттай тоглоомуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Өдгөө уг тоглоомыг 100 сая гаруй хүн сар тутамд тоглодог байна.

Д.Эллисон хэлэхдээ “Call of Duty” тоглоомын шүтэн бишрэгчийн хувьд энэ бол үнэхээр мөрөөдөл биелэж буй хэрэг мөн гэжээ. “Call of Duty” цуврал тоглоомыг “Activision-Blizzard” компанид бүтээдэг бөгөөд 2023 онд “Microsoft” тус компанийг 69 тэрбум ам.доллароор худалдаж авсан нь видео тоглоомын салбарын хамгийн том худалдан авалт болж байлаа.

“Call of Duty” 2003 онд анх гарснаас хойш нийтдээ 30 гаруй цуврал тоглоом гарч, хамгийн сүүлд 2024 оны зургаадугаар сард “Call of Duty: Black Ops 6” гарсан юм. “Activision”-тэй байгуулсан гэрээний дагуу “Paramount” нь “Call of Duty”-гээс сэдэвлэсэн тулаант уран сайхны киног бүтээх болно гэж тус студийн мэдэгдэлд дурджээ. Гэрээний үнийн дүн, киноны төлөвлөгөөний талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Кино Урлаг

“Friends” цувралын алдарт “хөдөлгөөнт буйдан”-гийн бодлогыг эцэслэжээ

07/01/2026
Кино Урлаг

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ ирэх долдугаар сард гарна

07/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026

Токио хотод шинэ оны анхны дуудлага худалдаагаар туна загас 3.2 сая ам.доллароор зарагдаж, дээд амжилт тогтоов

07/01/2026

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ

07/01/2026

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.