Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Фредди Меркури өнөөдөр 79 нас хүрэх байлаа
Дуу хөгжим

Фредди Меркури өнөөдөр 79 нас хүрэх байлаа

Урлаг Урлаг05/09/2025Шинэчлэгдсэн:06/09/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр домогт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркуригийн төрсөн өдөр. Тэрбээр амьд байсан бол өнөөдөр 79 нас хүрэх байлаа.

Тэрбээр 1946 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 5-нд Занзибар арал дээр мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Фарок Булсара (Farrokh Bulsara) гэдэг байсан ба 1970-аад оны үед албан ёсоор Фредди Меркури (Freddie Mercury) болгон өөрчилсөн гэдэг.

Freddie Mercury

Фредди Энэтхэгийн Бумбая буюу одоогийн Мумбаи хотод дотуур байртай ахлах сургуульд сурдаг байсан ба тэр хугацаандаа төгөлдөр хуур сурчээ. Тухайн үедээ тэрбээр “Hectiсs” хэмээх анхны хамтлагтаа элсэн орсон түүхтэй.

Freddie Mercury - This Day In Music

1960-аад оны үед Лондонд нүүж ирсэн бөгөөд “Ealing” хэмээх урлагийн коллежид элсэн орсон. Тэр үедээ ирээдүйн хамтлагийн гишүүд болох бөмбөрчин Рожер Таялор, гоцлол гитарчин Браин Мэи нартай танилцаж байсан. 1971 онд тэд басс гитарчин Жон Деконтой уулзаж байжээ. Ийнхүү “QUEEN” хэмээх гайхамшигт хамтлаг бүрдэж тухайн жилийнхээ зургаадугаар сард анхны тоглолтоо хийсэн юм.

Freddie Mercury | Movie, Real Name, Songs, Death, Nationality, & Facts | Britannica

Freddie Mercury's Passion for Japan | Sotheby's Magazine | Sotheby's

1975 онд “QUEEN” хамтлаг “The Night at the Opera” хэмээх цомог гаргасан нь тэднийг улам алдар хүндтэй болгосон юм. Фредди уг цомогтоо зориулж зургаан минутын урттай “Bohemian Rhapsody” хэмээх рок-опера дууг бичсэн. Тэрээр уг дуун дээрээ өөрийн гайхалтай дөрвөн өөр төрлийн октавыг шингээж өгсөн юм. Уг дуу нь Британи улсын хөгжмийн чартад хит болсон ба Америкийн шилдэг 10 дуунд багтлаа.

Freddie Mercury FILE 1986 RESTRICTED

Түүнээс гадна Фредди шүтэн бишрэгчдээ эн тэргүүнд тавьдаг байсан ба тайзан дээр хэрхэн биеэ авч явах, шүтэн бишрэгчидтэйгээ дуугаараа хэрхэн холбогдон хөгжөөхийг тэр мэддэг байсан. Түүний загварын мэдрэмж өвөрмөц, шинэлэг байсан бөгөөд ихэвчлэн бие барьсан өмд өмсдөг байв.

70-аад оны сүүл болон 80-аад оны эхээр “QUEEN”  хамтлаг нүсэр их амжилтан дунд дүүлэн нисэж байлаа. “We Are the Champions”, “News of the World” хэмээх цомог, “We Will Rock You” дуунууд нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Мөн эдгээр дуунууд нь өнөөг хүртэл спортын тэмцээний сүлд дуунуудын нэг мөнөөсөө мөн. Үргэлж шинэлэг өнгө аяс болон өөрийг илэрхийлдэг уг хамтлаг 1980 онд “Another One Bites The Dust” хэмээх дуугаа гаргаж мөн л олны таашаалд нийцсэн билээ.

Тэдний шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж, зүрх сэтгэлээс нь гарамгүй хамгийн алдартай тоглолтын нэг бол “Live Aid” хэмээх 1985 онд болж байсан хандивын тоглолт юм. Тэрбээр энгийн цагаан майк болон жинстэйгээр тайзан дээр гарч ирсэн бөгөөд тэрхүү зураглал одоо ч хүмүүсийн сэтгэлд тод. Тэдний үзүүлбэр “Wembley Stadium”-д байсан хүмүүсийг тэр аяар нь доргиогоод зогсохгүй гэртээ зурагтаар үзэж байсан хүмүүсийн ч сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэдэг.

1985 онд тэрбээр “Mr.Bad Guy” зэрэг хэд хэдэн соло цомог гаргасан бөгөөд 1988 онд дуурийн дуучин Montserrat Caballé-тай хамтарч байсан юм.

Тэрбээр Мэри Остин хэмээх бүсгүйтэй гэрлэж байсан. Фреддигийн хувьд Мэри түүний цорын ганц найз, мөн хайрласан  цорын ганц  бүсгүй нь байжээ. Тэд 1969 онд танилцаж байсан ба тухайн үед Фредди 24 настай, Мэри 19 настай байжээ. Удалгүй тэд бие биедээ хайртай болж Мэриг 23 настай байхад Фредди түүнд зул сарын баярын үеэр гэрлэх санал тавьж байв.

Харамсалтай нь, тэд гэрлэснээс зургаан жилийн дараагаас Фредди өөрийгөө ижил хүйстнээ сонирхож байгаа гэдгээ Мэрид хэлжээ. Хэдийгээр тэд салсан ч Мэри Фреддигийн амьдралын сүүлчийн мөч хүртэл хамт байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Фредди Мэригийн хүүхдийн загалмайлсан эцэг болж байсан юм.

Тэрбээр өөрийгөө бисексуал /эрэгтэй, эмэгтэй хүний алинтай ч дотно харилцаанд ордог/ гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан ч, өөрийн үерхлүүдээ нууцалдаг байжээ. Фредди оргилуун дарсанд дуртай, урлагийн бүтээлүүд цуглуулах сонирхолтой нэгэн байв. Мууранд юунаас ч илүү хайртай байсан гэдэг. 1989 оноос эхлэн тэрээр чимээгүйхэн амьдрахыг сонгосон ба Жим Хаттон хэмээх залуутай амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл жаргалтайгаар амьдарсан гэдэг.

1991 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ тэрбээр “Би бэлгийн замын халдварт өвчин буюу ДОХ-оор өвчилсөн гэдгээ хэлэхийг хүслээ. Ямар ч байсан гэр бүл, хайртай хүмүүс, шүтэн бишрэгчид минь үнэнийг мэдэх цаг нь болсон гэж бодож байна. Хүн болгон эмчид хандан энэхүү өвчнөөс сэргийлээсэй гэж хүсэж байна. Бүх дэлхий энэ аймшигт өвчний эсрэг тэмцэнэ хэмээн найдаж байна” хэмээжээ. Түүний үхлийн шалтгаан нь уушгины хатгалгаа гэдэг бөгөөд энэхүү өвчин нь түүний халдварт вирусийг хүндрүүлсэн байх магадлалтай гэж үздэг. Энэ мэдэгдлийнхээ дараагийн өдөр өөд болсон ба Фредди дөнгөж 45 настай байсан юм.

Freddie Mercury – 20 years on | Andrew Woods | The Guardian
BBC Two - Freddie Mercury: The Final Act
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлагийн Женни “Beats” брэндтэй дахин ажиллалаа

05/09/2025
Дуу хөгжим Урлаг

Жастин Бибер “Swag II” цомгоо гаргажээ

05/09/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Go Mongolia” төслийн сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токио, Монгол зэрэг дөрвөн улсад хийжээ

06/09/2025

ФОТО: “Rhyme” уран сайхны киноны нээлтээс

06/09/2025

“Адууны өв соёлын баяр” болно

06/09/2025

“Blackpink” хамтлагийн Женни “Beats” брэндтэй дахин ажиллалаа

05/09/2025

Европын орнууд гелен хумсны будгийг хориглож эхэллээ

05/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.