Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ
Дуу хөгжим

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

Урлаг Урлаг07/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Жулиа Гарнер дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан кинонд тоглох нь албан ёсоор батлагдлаа. Өмнө нь цуурхал төдий байсан уг яриаг жүжигчин Жулиа Гарнер “W Magazine”-д өгсөн ярилцлагадаа “Их зүйл хэлж чадахгүй ч гэлээ, тийм ээ, Мадоннагийн дүрийг би бүтээж байгаа. Энэ төсөл бол одоо ч явагдаж байгаа ажил” хэмээн дурджээ.

Actress Julia Garner Joins Madonna Onstage during the Celebration Tour at Barclays Center in Brooklyn, New York.

Жүжигчин бүсгүй хамгийн дуртай Мадоннагийн дуунуудаасаа нэрлэхдээ “Borderline”, “Papa Don’t Preach”, “Burning Up”, “Confessions on a Dance Floo”-ыг онцолж, мөн “Vogue” болон “Ray of Light” зэрэг дуунуудыг дурдаад “Ер нь бүх дууг нь хайрладаг. Гэхдээ “Borderline” болон “Papa Don’t Preach” миний хувьд онцгой. Тэр дуун дээрх Мадоннагийн хоолой маш их сэтгэл хөдлөл илэрхийлдэг” гэжээ.

Мөн өнгөрсөн сард тэрбээр “SmartLess” подкастад оролцохдоо дүрийн сонгон шалгаруулалтын үйл явцаас хуваалцсан бөгөөд тэрбээр бүжиг, дууны чадвараа Мадоннагийн өмнө харуулах шаардлагатай байсан тухай дурссан байна. Тэрбээр “Би мэргэжлийн бүжигчин биш учраас өөрийгөө дайчилж, Мадоннагийн өмнө бүжиглэж, дуулж чадна гэдгээ харуулах ёстой болсон. Тэр үед би өөрөөсөө ‘Мадонна энэ мөчид яг юу хийх байсан бол?’ гэж асуусан. Харин хариулт нь бол тэр энэ өрөөнд байх эрхтэй” гэдгээ батлах байсан гэж бодсон. Тэгээд би өөртөө итгэж, үзүүлбэрээ үзүүлсэн” хэмээн ярьжээ.

Энэхүү намтарчилсан киноны найруулагчаар Мадонна өөрөө ажиллаж байгаа ба зохиол дээр нь ч мөн адил ажиллаж байгаа гэдгээ instagram хуудсаараа дамжуулан хуваалцсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026
Кино Урлаг

“Нийгмийн дайсан”-ыг маргааш илчилнэ

25/02/2026
Кино Урлаг

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.