Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Монгол киноны зурагт хуудас бүтээх уралдаан зарлалаа
Кино

Монгол киноны зурагт хуудас бүтээх уралдаан зарлалаа

Урлаг Урлаг08/09/2025Шинэчлэгдсэн:08/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“МОНГОЛ КИНОНЫ ЗУРАГТ ХУУДАС БҮТЭЭХ УРАЛДААН” удирдамж

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Монголын кино урлагийн зөвлөл
Монгол кино нэгтгэл ТӨҮГ

ЗОРИЛГО:
Монгол Улсад Кино урлаг үүсэж,хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан монголын кино
урлагийн үүсэл хөгжил, үе үеийн кино уран бүтээлчдийн бүтээлийг залуу хойч үедээ таниулах,
сурталчлах, тэдэнд түүхэн үнэт зүйлсээрээ бахархах, аливаад бүтээлчээр хандах хандлагыг
төлөвшүүлэх, гоо зүйн хүмүүжил олгоход тус уралдааны зорилго оршино.

СЭДЭВ:
Бүх цаг үед бүтээгдсэн монголын уран сайхны киноны зурагт хуудас байх боломжтой.
Уралдаанд оролцогч нь өөрийн хүссэн монгол киног сонгон авч, тухайн киноны зурагт
хуудсыг өөрийнхөө зохиомжлон бүтээж болно.

ХУГАЦАА: 2025 оны 09р сарын 08-с 10р сарын 06-г дуустал бүтээлийг Монгол кино нэгтгэл ТӨҮГ-
д ажлын цагаар хүлээн авна.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Уралдааныг 2 хэсэгтэйгээр явуулна. Оролцогчид нь 16 наснаас дээш насных байна.
А. Дүрслэх урлаг сонирхогч
Б. Мэргэжлийн уран бүтээлчид

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
– “Монгол кино”-ны сэдвийг илэрхийлсэн гар зурган /арт/ стандарт хэмжээтэй зурагт хуудас
байна.
– Дүрслэх урлагийн бүх төрлийн материалаар /харандаа, усан будаг, тосон будаг г.м/ зурсан
байна.
– Зургийн хэмжээ: А2
– Бүтээл нь зөөж тээвэрлэх боломжтой, үзэсгэлэнд дэлгэх хүрээ болон өлгүүртэй байна.

– Бүтээлийн ар хэсэгт бүтээлийн нэр, өөрийн овог нэр, утасны дугаарыг бичиж үлдээх
шаардлагатай.
– Бусад уран бүтээлчдийн зургаас санаа авалгүй шинээр сэтгэн зурсан байна.
БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАЛТ:
Нийт ирүүлсэн бүтээлийг шүүгчид шалгаруулан, 2 төрөл тус бүрт эхний 3 байрыг шалгаруулна.
ШАГНАЛ:
Мэргэжлийн уран бүтээлчийн төрөлд: Эхний гурван байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар
шагнана.
1-р байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал /2.000.000 төгрөг/
2-р байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1.500.000 төгрөг/
3-р байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1.000.000 төгрөг/
Дүрслэх урлаг сонирхогчдын төрөлд: Эхний гурван байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар
шагнана.
1-р байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1.200.000 төгрөг/
2-р байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал /800.000 төгрөг/
3-р байр 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал /500.000 төгрөг/

Дэлгэрэнгүй мэдээллийг :
51-26226 \Монголын кино урлагийн зөвлөл\
91000229\Монгол кино нэгтгэл ТӨҮГ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Жу Ён 73 насандаа таалал төгслөө

06/10/2025
Кино Урлаг

ФОТО: “ШАЛЗ” уран сайхны киноны урьдчилсан тусгай үзвэрээс

06/10/2025
Кино Урлаг

“Boots” цуврал аравдугаар сарын 9-нд нээнэ

06/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Жу Ён 73 насандаа таалал төгслөө

06/10/2025

Ө.Содгэрэл “The BoF 500” жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо

06/10/2025

“Тэг Цэг Үйлдэл” уран сайхны киноны гол дүрээр үзэгчидтэй “уулзаж” буй жүжигчин М.Төгөлдөр гэж хэн бэ

06/10/2025

“Татар” хамтлагийнхан “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ

06/10/2025

Залуу циркчид Учаогийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом хүртжээ

06/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.