“Хятадын кино өдрүүд” есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно. Энэ үеэр дараах шинэ, шилдэг уран бүтээлүүдийг үнэ төлбөргүй толилуулах юм.
“Амьдралын зочид буудал”
Бүтээсэн он: 2024 он
Төрөл жанр: Бодит түүхээс сэдэвлэсэн, инээдмийн
Үргэлжлэх хугацаа: 118 минут
Зохиолч: Яо Гуаньчэнь, Лю Бовэнь
Найруулагч: Лю Бовэнь
Киноны товч агуулга: Шоронгоос дөнгөж суллагдсан Ли Чинран (Хуан Шүань) эцгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд гэмт хэргийн бүлэглэлийн шахалтаар “Амьдрал” зочид буудалд тагнуул хийхээр орж ажиллана. Гэвч үнэндээ энэ газар нь өвчтэй хүмүүсийн “Хамтын гэр” байлаа. Буудлын эзэгтэй Ма Шяолинь (Лю Янь) болон тэнд байрласан олон өвчтөнүүдийн халуун дотно сэтгэлд татагдсан тэрээр тагнуулын даалгавраа биелүүлэхийн оронд “Амьдрал”-ыг хамгаалахаар шийдэж, буудлыг нураахаар санаархсан эрх мэдэлтнүүдийн бүлэглэлтэй тэмцэж эхэлнэ. Ингэснээр тэр өөрийгөө шинээр нээж, дотоод сэтгэлээ авран, шинэ гэр бүлтэй болно.
“Дэргэд минь ирээч”
Бүтээсэн он: 2024 он
Төрөл жанр: Инээдмийн, уран зөгнөлт
Үргэлжлэх хугацаа: 102 мин
Зохиолч: Мяо Цянь, Сун Хаолинь
Найруулагч: Сун Хаолинь
Киноны товч агуулга: Салалтын дараа Чэнь Шяожоү санамсаргүйгээр “хий юм харах” өвчин тусч, хүмүүсийг бүгдийг нь га-га-га гэж дуугарах шар нугаснууд болгож харах болно. Харин Фэн Жянань бүсгүйг түүний хажууд байх үед л энэ шинж тэмдэг намддаг байв. Инээдтэй ч бас сэтгэл хөдөлгөм адал явдлын дунд тэд бие биедээ татагдан дурлах боловч бодит амьдралын үл ойлголцлоос болж сална. Эцэст нь “Шар нугасны ертөнц”-дөө тэд хайр халамж, уучлалыг үнэлж сурах болно.
“Эцсийн сэжигтэн”
Бүтээсэн он: 2023 он
Төрөл жанр: Драм, гэмт хэрэг
Үргэлжлэх хугацаа: 119 минут
Зохиолч: Сүн Линь, Жан Мо, Ху Шяошуай, Пан Саньжин, Шэнь Линь
Найруулагч: Жан Мо
Киноны товч агуулга: Алдарт хуульч Чэнь Жычи (Жан Шяофэй) барьцаалагдсан охиноо аврахын тулд шүүхийн эхний шатанд цаазаар авах ял сонссон “Хүчирхийлэл, аллагын хэрэгтэн”-д тав хоногийн дотор цагаатгах өмгөөлөл хийхээс өөр аргагүй болов. Тэрээр багын найз, цагдаа Жинь Жышюн (Ли Хунчи)-тай хамтран мөрдөн шалгах ч, нотлох баримт хайх явцдаа хохирогчийн ээж Линь Шү-Ө (Хуй Енхун)-тэй танилцан, нэг л мэдэхэд нэлээн ноцтой хуйвалдаанд өөрөө ч мэдэлгүй татагдан орсон байна. Эцэстээ мэргэжлийн ёс зүй болон эх хүний зөн совин хоёрын хооронд хатуу сорилттой тулгарна.