Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг өргөн утгаар тайлбарласан байдаг
Өв соёл

Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг өргөн утгаар тайлбарласан байдаг

Урлаг Урлаг11/09/2025Шинэчлэгдсэн:11/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлаг соёлын ховор нандин үзмэр болох гүр дууны нот буюу “Ян-Иг” Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байна.

Чин сүжигт Номун хан Лувсанноровшийравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон “Гүр дууны бичиг” хөгжмийн бүтээл нь XVIII зууны томоохон туурвилын нэг. Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвөдөөс дамжин ирж, монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм.

Гүр дууг зохион туурвигчид нь тухайн үеийн эрдэм боловсролтой шашны зүтгэлтнүүд, лам хувраг, хувилгаад байсан ба ялангуяа “Эрдэнэ ноён цорж” хэмээх цол хэргэмээр шагнуулж, олны дотор хүндийг олж явсан Чин сүжигт Номун хан өргөмжлөлт Лувсанноровшийрав (1701-1768) болон түүний удаа дараагийн зургаан дүр хувилгаад юм.

Гүр дууны нотыг “Ян-Иг” гэдэг. “Ян-Иг”-ийг Чин сүжигт Номун ханы 1, 2, 3 дугаар дүрүүд болох анхдугаар хувилгаан Лувсаншийрав /1701-1768/, 2 дугаар хувилгаан Лувсандандарванчиг /1760-1827/, 3 дугаар хувилгаан Бадамдорж /1830-1882/ нар зохиосон байна.

Монголчуудын урлаг соёлын түүхэнд хүний оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр туурвин гарч ирсэн бүтээл бол бодол бясалгалын дуулал гүр дуу юм. Гүр дуу нь XVII-XIX зууны эхэн үед хүртэл эрчимтэй хөгжиж байсан. Гүрийн 36 дууг жас, даллагын найрт, 64 дууг нь хошуу, шавийн дунд, 84 дууг нь их найр, наадмын үеэр дуулдаг байжээ. Ян-Иг гэдэг нь одоогоор хөгжмийн нот бөгөөд Чин сүжигт Номун ханы хийдийн гүр дууны онцлог нь босоо арван шугамд бичигдсэнээрээ онцлог.Одоогоор гүр дууны бичгийн найман гар бичмэл дэвтэр олдоод байгаа бөгөөд Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг маш өргөн утгаар авч тайлбарласан байдаг байна. Гүр дууны шүлгийн агуулга дахь орчлон бол зөвхөн одоо буй хүний амьд орчлон бус, хүний урд төрөл, хойд нас, ирээдүйд дахин төрөл авах буюу хүний оюун санаа, сүнсийн байх орчин гэхчлэн орчлон ертөнцийн үй түмэн үзэгдэл юмсыг орон зай, цаг хугацаа “өнгөрсөн – одоо – ирээдүй” гэсэн харьцаанд маш өргөн утгаар нь авч үзсэн байдаг.

Сонирхуулахад, Анх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшийравт Чин сүжигт Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Галуут сумын 3-р багийн нутагт Чин сүжигт Номун хааны хүрээг байгуулсан түүхтэй. Тухайн үедээ алтан шунхан ганжраа гялбуулсан 24 дуган, 4 дацан, 700 гаруй лам хувраг, Ганжуур, Данжуурын бартай 7 сүмбэн зохиолтой бурхны шашны томоохон төв байсан бөгөөд энэ төвөөс 6 гэгээн, 3 хутагт тодорсон ажээ.

Эх сурвалж: MONTSAME.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана

03/10/2025
Өв соёл Урлаг

Булган аймгийн Дашинчилэн сумын “Найдаг” ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг илрүүлжээ

29/09/2025
Өв соёл Урлаг

Өлгий хийдийг тохижуулж байна

29/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шон “Дидди” Комбст дөрвөн жил хоёр сар хорих ял оноолоо

05/10/2025

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025

ФОТО: “Seoul Drama Awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

04/10/2025

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

“Shein” брэнд анхны дэлгүүрээ Франц улсад нээнэ

03/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.