Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо
Өв соёл

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

Урлаг Урлаг12/09/2025Шинэчлэгдсэн:12/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өргөн дэлгэр, ёслол өчигдөр /2025.09.11/ боллоо.

Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга А.Баяр болон албаны хүмүүс оролцлоо.

Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын тогтоолоор дархан цаазат уул, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж байгаа билээ.

Богдхан уул нь Төв аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсэрт оршдог, Хэнтийн нурууны ай савд багтдаг түүхэн тахилгат, дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. Хэнтийн нурууны ай савд багтдаг  ч гол нуруудаас саланги оршдог. Өндрийн болоод уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр ой, тайгын ландшафт голлох байр эзэлж, монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болдог. Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн заагт оршдог. Тус ууланд таг, уулын тайга, ой, хээр, хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ. Богдхан ууланд урт, богино 40 шахам ам байдаг аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

12/03/2026
Өв соёл Урлаг

Археологийн хүрээлэн “Хамниган арт”-тай хамтран ажиллана

11/03/2026
Өв соёл Урлаг

Монгол гэрийн хээ угалз үе дамжин хадгалагдах өв

09/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.