Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав
Кино

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

Урлаг Урлаг12/09/2025Шинэчлэгдсэн:12/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эмэгтэй боксын анхдагчийн тухай өгүүлэх “Christy” хэмээх намтарчилсан кинонд жүжигчин Сидни Суини домогт боксчин Кристи Мартины дүрийг бүтээж байна.

Уг бүтээлийн албан ёсны трэйлер хэдхэн цагийн өмнө цацагдсан бөгөөд найруулагчаар Дэвид Мишод ажиллажээ. Киноны үйл явдалд Кристигийн хэрхэн амжилтад хүрсэн талаар, карьерын оргил мөчүүд болон хувийн амьдралд нь тулгарсан бэрхшээлүүдийг өгүүлэх аж.

Харин жүжигчин Сидни Суини энэ дүрийг бүтээхийн тулд биеийн болон сэтгэлзүйн хувьд томоохон өөрчлөлт хийжээ. Тэрээр хэдэн сарын турш мэргэжлийн боксчдын адил бэлтгэл хийж, цохилт, хөл хөдөлгөөн, тэсвэр хатуужлын техникийг сурчээ. Ингэхдээ зөвхөн жүжиглэх бус, үнэхээр рингэнд гарч тэмцэх чадвартай болохын төлөө ажилласан юм. Түүнчлэн Сидни Суини булчин шөрмөсөө хөгжүүлэхийн тулд биеийн жингээ 13 кг-аар нэмэгдүүлж, биеийн хэлбэр, дүр төрхөө бүрэн өөрчилжээ.

Үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчин руу: Сидни Суинигийн өөрчлөлт (фото 1)

Мөн тэрбээр энэ дүрийг бүтээхийн тулд зөвхөн бие махбодын төдийгүй эмэгтэйчүүдийн спортын ертөнцөд тулгардаг саад бэрхшээлүүдийг гүнзгий судалсан гэдгээ дурдсан. Тэрээр Кристи Мартины хүчирхийлэлтэй харилцаа, дотоод тэмцэл, сэтгэлзүйн дарамтыг ойлгохын тулд ихээхэн хугацаа зарцуулжээ.

“Christy” киног ирэх арваннэгдүгээр сарын 7-нд зөвхөн кино театруудад нээхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Toy Story 5” нээлтээ даруйдаа 312 сая ам.долларын орлого оллоо

23/06/2026
Кино Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин И Мин У 39 нас хүрлээ

22/06/2026
Кино Урлаг

Алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна

22/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хү” хамтлагийн 10 жилийн ойн “Чонон сүлд” тоглолт наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

24/06/2026

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026

Кэти Перри Жастин Трюдотой үүсгэсэн харилцаагаа “бурхны ивээл” гэв

23/06/2026

Оззи Осборны сэнтийг үзэсгэлэнд тавина

23/06/2026

BTS-ийн Жонгүгийн гэрийн хонхыг 133 удаа дарсан эмэгтэйд ял оноож, БНСУ-аас албадан гаргаж магадгүй

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.