Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Нэг цард хоёр хөгжмийг бүтээсэн зэмсэг Баянхонгорын музейд хадгалагдаж байна
Өв соёл

Нэг цард хоёр хөгжмийг бүтээсэн зэмсэг Баянхонгорын музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг14/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд өөр өөрийн хийцээрээ ялгаатай зургаан морин хуур хадгалагдаж байна. Энэ удаад өвөрмөц хийц бүхий хоёр морин хуурыг онцлон танилцуулъя.

Хос хуур

Нэг царан дээр хоёр хөгжмийг бүтээсэн буюу урдаа морин хуур, ардаа хуучир хөгжимтэй урласан хөгжмийн зэмсэг нь тус музейн онцлох үзмэрийн нэг. Хар морины толгой, амаа ангайж байгаа лууны толгой, их биед алхан хээ, хамар угалз, өлзий утас зэрэг хээг эргэн тойронд будаж хээлсэн 2 татлагатай хуур. Тус бүтээл Дугарын Баньдүү, Чин сүжигт Номун ханы зургаадугаар дүр Галсан-Ёндон нарын хамтын бүтээл бөгөөд XX зууны дунд үед хамаарна.

Хөгжмийн урт нь 114 см, 2 кг орчим жинтэй. Царын урт нь 31 см, өргөн нь 25 см, зузаан нь 7.2 см бол хуучир хөгжмийн урт нь 79 см, өргөн нь 10.5 см, зузаан нь 9 см.

Материал: Мод, холст тосон будаг

Гурван толгойтой морин хуур

Өнгө бор, ногоон, гурван морины толгойн дүрстэй өвөрмөц хийцлэлтэй морин хуур аймгийн музейд хадгалагдаж байна. Хуур нь хаан бугуйвч, хатан сүйх сийлсэн дэл сүүлэн чавхдастай, чихийг нь шанз хөгжмийн чихээр орлуулж хийсэн.

Тус морин хуурыг Баянбулаг сумын харьяат Соёлын төвийн эрхлэгч байсан Г.Лхамсүрэн урласан бөгөөд 1982 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр аймгийн музейд үзмэр болгон авсан түүхтэй.

Морин хуурын урт нь 119 см, жин нь 1725 гр, царын өндөр 30.5 см бол өргөн нь 28.5 см, зузаан нь 9 см байна.

Материал: Мод, шир, холст тосон будаг

Морин хуур нь өнө удаан түүхтэй, Монгол үндэстний хөгжмийн зэмсэг. Тэртээ XIII зууны эхэнд дэлгэрсэн гэж үздэг бөгөөд монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, ӨМӨЗО-ын нутагт цоор гэж нэрлэх нь бий.

2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хойморьтоо морин хуураа залж дээдлэн хүндэтгэх болсон. Морин хуурыг 2003 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэн авсан байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

14/08/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026
Өв соёл Урлаг

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.