Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Татар” уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс
Кино

“Татар” уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

Урлаг Урлаг22/09/2025Шинэчлэгдсэн:22/09/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“ТАТАР” хамтлаг, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-гийн хамтран бүтээсэн “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болж байна.

Тус уран бүтээлийн талаарх олны танил эрхмүүдийн сэтгэгдлээс хүргэе.

Кино шүүмжлэгч Аригун:

Хүүхэд ахуй наснаасаа л “Татар” хамтлагийн дуунуудыг шимтэн сонсдог байсан FAN-ийн хувьд энэ киног хүлээлтээ дарж үзэхийг хүссэн боловч үнэхээр гэгэлзээд байлаа. Татарын дуунуудыг кино театрт сонсоно гэдэг том тансаглал биз? Бурхны авралаар “TATAR” кино миний хүлээлтээс давсан бүтээл болжээ. Төгсгөлийн эргэлт бүр одоо ч бодогдоостой..

“Фантасдик” продакшны найруулагч Б.Тамир:

Нээлтэн дээр нь байж чадаагүй ч энэхүү уран бүтээлийг цаг алдалгүй үзлээ. Бүх уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе. Биографи кино хийнэ гэдэг амаргүй даваа. Харин та нар минь сайн давжээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатар: 

БУСДЫН ХАЙРЫГ ХҮНДЭЛ

….Ёо ёстой нэг бах ханав.Огшив. Б.Батдэлгэр, Г.Гүенбаатар, “Татар” Мөөгий, Алагуй Егоров, А.Миеэгомбо, Н.Болор-Эрдэнэ, Д.Цэнгэл болоод кино багийнханд бүгдэд нь бас Монголчуудад ёс зүйтэй райм ёс зүйтэй дуунуудаараа хичээл заасан “ТАТАР” хамтлагийн залууст, мөнчлөн ард түмэнтэй улаан нүүрээрээ тулж энэхүү киноны сайн хийгээд муу болсны хэмжүүр болж нэг бол магтуулж нэг бол муулуулдаг жүжигчидийн багийнханд, эрхэм хөрөнгө оруулагчдад халуун баяр хүргэе.

“Татар”-чуудын амьдарлыг гайхалтай амилуулсан хөвгүүдэд алга ташихгүй байх арга алга. Д.Ганбат (Gangaa), Х.Сумьяадорж, Б.Тэмүүжин, Н.Түвшин нар браво.

Жүжигчид дотроос маш хүчтэй эсрэг дүрийг чадварлаг бүтээсэн Кубана Бямбацогтын Балжиннямд бүр онцгойлон баяр хүргэеээ. “ТАТАР”-ыг жинхэнэ “ТАТАР” болгон хурцалсан гайхалтай гоё эсрэг дүр байлаа.

ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ. ГАГЦ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ УХРААРАЙ.

Найруулагч П.Дэлгэрбаяр:

“TATAR” уран сайхны кино миний хувьд цаг хугацааны гайхалтай аялал байлаа. Мэддэг түүх болохоор ч тэр үү, их амттай байлаа. Хүний амьдрал их баялаг болохоор хаанаас нь, ямар өнцгөөс цоолборлон үзүүлэх вэ гэдэг уран бүтээлчдийн сонголт. “TATAR” киноны уран бүтээлчид хамгийн зөв шугамаа барьсан гэж би бодож байна. Маш товчхондоо “Мөрөөдөлд хүрэх хүсэл эрмэлзэл, өрсөлдөөн, дайсагнал, ухаарал… Бусдын хайрыг хүндэл.”

Урган урган, төлжин дээшилж буй удам угсаат залуу жүжигчдийг, TATAR-ийн дүрд үзэх урамтай сайхан, нийцтэй наалдацтай байлаа.

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү:

“Татар” киноны нээлтэнд очлоо. Ямар сайхан хийцтэй яасан сайхан кино болоо вэ. “Татар”-ын залуусаар бахархаж омогшиж үзлээ. Бүх киноны турш нэг минут ч уйдалгүй киноны үйл явдлын эргэлтүүдэд орж өрөвдөж, хайрлаж ,огшиж, үйл явдалд нь автаж үзлээдээ…

За тэгээд сайхан уран бүтээл үзсэний дараа долоо хоногийн турш бодогддог доо…

Жүжигчин Х.Баярмаа:

“TATAR” киноны нээлт. Үнэхээр ямар гоё кино үзчихэвээ. Бодит түүх болохоор юмуу бүр бахархаад нулимс урсаад байсан. Х.Сумъяадорж маш сайн 100 хувь. Бүх тоглож байсан дүрүүдээс нь хамгийн Best нь. Хүлээлтээс хэд дахин давсан үнэхээр сайн кино болсон байна. Хамт олон, найруулга, продюссеринг, зохиол, жүжигчид, арын алба гайхалтай ажилласан байна лээ. Ойрд ийм гоё кино үзээгүй юм байна. Кубана гэж дүр хамгийн гоё дүр нь байлаа. Б.Балжинням найздаа баяр хүргэе.

“Бусдын хайрыг хүндэл” гэдэг үгний утгыг ойлгуулсанд баярлалаа.

“Үр минь хэмээн явсаар байсан ижий ааваа хүндэл

Үүнд л учир бий бусдын хайрыг хүндэл”

Өөрийн эрхгүй уйлчихсаан.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: ” Татар” уран сайхны киноны нээлтийн ёслолоос

20/09/2025
Кино Урлаг

ФОТО: “Хэн ч биш” уран сайхны киноноос

17/09/2025
Кино Урлаг

“Эмми” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

15/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн соёл” үзэсгэлэн дэлгэгдлээ

22/09/2025

ФОТО: “Сычуаны сайн хүн” жүжгээс

22/09/2025

“Татар” уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

22/09/2025

Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд нээлээ

22/09/2025

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг “Чингис хаан” музейд хүлээлгэн өглөө

22/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.