Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Каллиграфийн урлагийн нэгдсэн холбоог байгууллаа
Дүрслэх урлаг

Каллиграфийн урлагийн нэгдсэн холбоог байгууллаа

Урлаг Урлаг24/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбоо /МКУНХ/-г байгуулж, нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 22-нд зохион байгууллаа.

Нээлтэд зориулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр 28 уран бүтээлчийн 40 бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд дэлгэв.

Үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал олны хүртээл болно.

Энэ үеэр “Шинэ цас” үзэсгэлэнгийн хошой аварга, МКУНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Л.Түвшинжаргал холбооны зорилго, цаашдын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулав. Тус холбоо хүндэт гишүүдтэй, төлөөлөн удирдах зөвлөлдөө долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Мөн холбооны гүйцэтгэх захирлын үүргийг Р.Эрдэнэболор гүйцэтгэх юм.

МКУНХ-ны хүндэт гишүүнээр дараах зургаан хүнийг өргөмжлөхийн зэрэгцээ гишүүнчлэлийн үнэмлэхийг гардууллаа. Хүндэт гишүүдэд Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Р.Отгонбаатар, “Чингис хаан” одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, каллиграфийн их мастер Т.Жамъянсүрэн, Монгол Улсын Гавьяат Багш, Каллиграфийн их мастер Д.Батбаяр, доктор, профессор С.Бадрал, Монголын орчин үеийн каллиграфийн холбоог үүсгэн байгуулагч, каллиграфийн их мастер Д.Баттөмөр агсны гэргий Б.Баярцэцэг нар багтжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монголын 14 уран бүтээлч “НордАрт-2026” үзэсгэлэнд оролцож байна

15/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мадонна “Confessions II”-оор тайзнаа дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026

“Алтаргана-2026” наадамд Монгол Улсаас 1200 төлөөлөгч оролцлоо

06/07/2026

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнг энэ сарын 8-нд нээнэ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.