Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Ноён хутагтын зохиосон монгол бичгийн “Цагаан толгой”-г хэвлэжээ
Өв соёл

Ноён хутагтын зохиосон монгол бичгийн “Цагаан толгой”-г хэвлэжээ

Урлаг Урлаг25/09/2025Шинэчлэгдсэн:25/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайншандад буй Ноён хутагтын музейгээс их соён гэгээрүүлэгч Лувсанданзанравжаагийн “Хүүхдийн дацан”-гийн үндэсний бичгийн сургалтад хэрэглэж байсан хутагтын зохиосон тэргүүн цагаан толгойг хос дэвтэр болгон анх удаа хэвлэж олны хүртээл болгожээ.

Говийн Ноён хутагтын музейн үзмэрийн үндсэн бүртгэлийн 91-126, 91-127 бүртгэлийн дугаартай монгол бичгийн сурах бичиг, танин мэдэхүйн сурах бичиг нэртэй “Хүүхдийн дацан”-д хэрэглэж байсан долоон мөрөөр, хуудас болгонд эгшиг гийгүүлэгчийн аймаг болгон бичсэн, нимгэн цагаан муутуу цаасан дээр таван эгнээгээр монгол бичгээр бичсэн хоёр дэвтэр номыг анхлан хэвлэсэн нь “Үндэсний бичгийн III хөтөлбөр”-ийн хүрээнд хэн ч ашиглан суралцаж болох алхам болсон байна.

Үндэсний монгол бичгээ сурах нь монгол хүний заавал эзэмших боловсрол хэмээн үзэж энэхүү цагаан толгойг заадаг байжээ. Сурах бичгээ ноён Хутагт өөрөө зохиож хичээлийг эрдэм билигт, номтой хүмүүсээр заалгаж байсан аж. Ноён хутагт “Хүүхдийн дацан” нэрт намтрын сургуулийг 1828 онд цогцлоон байгуулж, хүүхдүүд болоод иргэдэд эрдэм ном сургаж байв.

Хутагтын “Хүүхдийн дацан” нэрт намтрын сургууль нь олон талын мэдлэг боловсрол олгож байсны нэгэн чухал зүйл нь үндэсний бичгээ заах, монгол аж төрөх ёсны мэдлэгийг өгч байсан аж. Энэхүү бүтээлийг Монгол Улсад анх удаагаа хэвлэсэнбөгөөд үндэсний бичгээ сурах сонирхолтой хүн бүхний мэдлэгийн санг бататгахад хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж баригдана

16/04/2026
Өв соёл Урлаг

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт боллоо

15/04/2026
Өв соёл Урлаг

“Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

09/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.