Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Улаанбаатар” олон улсын кино наадмаар үзэгчдэд хүрэх кинонууд
Кино

“Улаанбаатар” олон улсын кино наадмаар үзэгчдэд хүрэх кинонууд

Урлаг Урлаг24/09/2025Шинэчлэгдсэн:02/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно.

17 дахь удаагаа болох энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхий дахинаа нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, улмаар кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ жилийн хөтөлбөрт:

  • Нээлтийн кино үзвэр,
  • “Хангарди” Монгол киноны уралдаант хэсэг,
  • “Үзэхийн хязгаар” Монголын сор бүтээлчийн сонгодог бүтээлийг дахин танилцуулах хэсэг,
  • Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг улсуудын 2024-2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кино үзвэр,
  • Кино боловсрол олгох “Залуу үзэгч” хөтөлбөр,
  • Кино уран бүтээлчдэд зориулсан “Industry Day” форум тэргүүтэй өргөн хүрээг хамарсан, олон талт үйл ажиллагаанууд багтжээ.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөрт багтсан кинонуудыг танилцуулья.

МОНГОЛ КИНО ХЭСЭГТ:

Найруулагч: Батаагийн Энхбаяр “Шувуулахуй” (Falconry),

Найруулагч: Жанчивдоржийн Сэнгэдорж “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver),

Найруулагч: Равжихын Эрхэмбүрэн “Гурав дахь цохилт” (The Third punch),

Найруулагч: Бямбасүрэнгийн Батдэлгэр “Татар” (Tatar) гэсэн бүтээлүүд сонгогджээ.

“ҮЗЭХИЙН ХЯЗГААР” ХЭСЭГТ:

Өнөө жил Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Уг ойн хүрээнд ”Улаанбаатар” олон улсын кино наадмын “Үзэхийн Хязгаар” хэсгээр Монголын сор уран бүтээлчдийг дахин алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, тэдний бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгож, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнг онцлон, түүний;

“Анхны алхам” УСК  (1970 он),

“Хүний амь” УСК (1976 он) нэрт кинонуудыг өргөн дэлгэцээр, ганцхан удаа толилуулах гэж байна.

ОЛОН УЛСЫН КИНО ХЭСЭГТ:

Найруулагч Жафар Панахийн “Энгийн нэгэн осол” (It was just an accident),  Масча Шилинскийн “Ойчих чимээ” (Sound of falling), Клебер Мендонса Фильогийн “Нууц агент” (The secret agent), Иоахим Триерийн “Дотносол” (Sentimental value), Би Ганы “Сэхээрэл” (Resurrection), Хлинур Палмасоны “Хайр үлдэнэ” (The love that remains), Жанике Аскевольдын “Ганц бие ээж” (Solomamma), Маура Дельперогийн “Вермилион тосгон” (Vermiglio), Чие Хаякавагийн “Ренуар” (Renoir), Полин Локесийн “Нино” (Nino), “Залуу үзэгч” хөтөлбөрт Балинт Симлерийн “Сургамж” (Lesson learned), Сауле Блювайтегийн “Токсик” (Toxic), Нео Сорагийн “Аз жаргалтай төгсгөл” (Happyend), Юхо Куосманений “Дуугүй трилоги” (Silent Trilogy)

БАРИМТАТ КИНО ХЭСЭГТ:

Найруулагч Касимир Бёржессийн “Төмөр өвөл” (Iron winter), Симона Каноникагийн “Амьсгалын дуу” (Song of breath), Давид Бимийн “Өрнө зүгт, Сапатад” (To the west, in Zapata)

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “Улаанбаатар” олон улсын кино наадмын албан ёсны цахим хуудсаас авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Дэлхийн морьтнууд” төсөл олон улсын наадмуудаас шилдэг бүтээлийн шагнал хүртжээ

17/12/2025
Кино Урлаг

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025
Кино Урлаг

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025

“Чингис хаан” үндэсний музей дэлхийд алдартай шинжлэх ухааны хэвлэлийн газартай хамтарна

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.