Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Жүжгийн зохиолын улсын уралдааны шагналтнууд тодорлоо
Театр

Жүжгийн зохиолын улсын уралдааны шагналтнууд тодорлоо

Урлаг Урлаг29/09/2025Шинэчлэгдсэн:06/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор “Утга зохиолын долоо хоног” аяныг 2025 оны есдүгээр сарын 22–28-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус аяны онцлох нэгэн үйл ажиллагаа болсон “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-д шинэ залуу уран бүтээлчид, туршлагатай зохиолчид өрсөлдөн, түүхэн, орчин үеийн,  хүүхэд, залуучуудын сэдвээр уран бүтээлээ өргөн барьж, монгол тайзны шинэ эрин үеийг нээхүйц бүтээлүүд төрөн гарлаа.
Түүхэн сэдэвт жүжгийн зохиол
1-р байр – Б.Сарантуяа  “Цусан тамгатай хатан”
2-р байр – Э.Батболд “Маргааш мандах нар”
3-р байр – О.Элбэгтөгс “Доголон Төмөр: Алтан илдийн гэсгээл”
Аттила хааны тухай жүжгийн зохиол
1-р байр – Д.Төрбат “Аттила”
 2-р байр – Ч.Нарансоёл “Тэнгэрийн ташуур – Аттила”
3-р байр – Т.Султан “Тэнгэрийн ташуур”
Орчин үеийн сэдэвт жүжгийн зохиол /Мюзикл жүжгийн зохиол/
1-р байр – Ч.Зоригтбаатар “Хуучин сүмийн дуун”
2-р байр – Н.Бадамжав “Агч мод”
3-р байр – А.Итгэл  “Хаалгаа нээгээрэй”
Хүүхэд, залуучуудын сэдэвт жүжгийн зохиол
1-р байр – О.Элбэгтөгс  “Тэнгисийн хоёр эрэг”
2-р байр – Д.Урианхай “Өглөө бүхэн хүлээлгэх “Ув улаан галт тэрэг”
3-р байр – Д.Дашдондов  “Хийлийн эгшиг”
Энэ жилийн уралдаан нь зөвхөн шагнал гардуулсан төдий бус, харин шинэ зохиолчид, шинэ сэдэв, шинэ эрч хүчийг Монголын тайзны урлагт залж ирсэн түүхэн үйл явдал боллоо.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Гурван сүүдрийн театр”-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна

19/11/2025
Театр Урлаг

“Гэм зэм”-ийг үзэх сүүлчийн боломж: Дөрвөн жилийн дараа яагаад дахин тоглож байна вэ?

19/11/2025
Театр Урлаг

“Массын бүтээл нь ийм юм бол ч…”

18/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Black panter” киноны од, жүжигчин Чадвик Боузман агсан “Холливуудын алдрын гудамж”-нд одтой боллоо

21/11/2025

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.