Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Манай гарагийн хамгийн дур булаам бүсгүй Моника Белуччи өнөөдөр 61 нас хүрч байна
Кино

Манай гарагийн хамгийн дур булаам бүсгүй Моника Белуччи өнөөдөр 61 нас хүрч байна

Урлаг Урлаг30/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай гаригийн хамгийн дур булаам, эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг ч шүүрс алдуулдаг бүсгүй бол яахын аргагүй Моника Белуччи. Дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүйгээр байнга л тодордог Итали бүсгүйг 61 нас хүрч байна гэж хэн төсөөлөх вэ дээ.

Гэхдээ үнэхээр өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр өнөөдөр 61 нас хүрлээ.

Түүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе. 

Жүжигчний төрөлх хот нь Италийн Читта-ди-Кастелло хот.

Беллучигийн аав нь хөдөө аж ахуйн ажилтан, харин ээж нь зураач байжээ.

Моникаг төрөхөөс хэдэн жилийн өмнө эмч нар ээжийг нь үргүй гэж оношилж байжээ. Азаар Моника төрсөн, гэхдээ тэрбээр айлын ганц охин.

Моника багадаа хуульч болохыг мөрөөддөг байжээ. Тиймээс сургуулийнхаа төлбөрийг төлөхийн тулд 16 настайдаа загвар өмсөгчөөр ажиллаж эхлэсэн байна. Улмаар түүний карьер ихэд өсөв. Загварын ертөнц залуухан охинд таалагдаж, хуулийн салбарт өөрийгөө зориулах мөрөөдлөөсөө татгалзжээ.

Жүжигчин бүсгүй ажиллах хугацаандаа хэдэнтээ нүцгэлж байжээ. Тэр дундаа 1998 онд “Max” сэтгүүлд мөн 2001 онд “GQ” сэтгүүлд авахуулсан нүцгэн зураг нь илүүтэй алдартай.

Беллуччи загвар өмсөгчдийн дунд хамгийн дээд хүслэн болсон “Пирелли” хэмээх алдартай хуанлинд хоёр ч удаа зургаа авахуулж байжээ.

Моника Беллучи бол “Dolce and Gabbana”-гийн хэзээ ч солигддоггүй шүтээн нь. Тэдний хамтын ажиллагаа 40 шахам жилийн түүхтэй.

Тэрбээр 1990 онд анх удаа кино дэлгэцнээ гарсан. Анхны бүтээл нь “Хөвгүүдтэйгээ амьдарсан амьдрал” хэмээх Италийн кино байжээ.

Харин анхны амжилт нь Фрэнсис Копполагийн “Дракула” кинонд Дракулагийн сүйт бүсгүйнг дүрд тоглосны дараа ирсэн. /1992 он/

Беллучи Роберт де Ниротой хамтран тоглохыг мөрөөддөг байсан гэж хэдэнтээ ярилцлагандаа дурдаж байжээ. Түүний энэ мөрөөдөл 2011 онд “Хайр: хэрэглэх заавар” киногоор биелсэн юм.

Түүний карьерт эргэлт хийсэн кино нь “Малена” /2000 он/. Чухамхүү энэ киноны дараа түүнийг зүгээр ч нэг сайхан бүсгүй биш харин гайхалтай авьяаслаг жүжигчин гэж ярих болсон юм.

Моника Беллучи хоёр удаа Италийн “Алтан бөмбөрцөг”-өөр шагнуулж байсны дээр Кино сэтгүүлчдийн Италийн Үндэсний холбооноос “Мөнгөн тууз” хүртэж байв.

2014 онд Канны кино наадмаас Гран при хүртсэн, Италийн найруулагч Аличегийн бүтээл “Гайхамшиг” киноны гол дүрийг бүтээжээ.

Өнөөдрийг хүртэл тэрбээр 90 шахам дэлгэцийн уран бүтээлийн гол болон туслах дүрд тогложээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: “Blue Dragon Film Awards” улаан хивсний ёслолоос

20/11/2025
Кино Урлаг

“Netflix” компани контентод суурилсан энтертайнмент хүрээлэнг нээлээ

20/11/2025
Кино Урлаг

Лондонд Брижит Жонсын хөшөөтэй боллоо

19/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025

Жүжигчин Пак Ми Сун хорт хавдраар өвчилснөө зарлажээ

20/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.