Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Энэ амралтын өдрүүдэд “Миний хөөрхөн шүдний аялал”, “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжгүүдийг толилуулна
Театр

Энэ амралтын өдрүүдэд “Миний хөөрхөн шүдний аялал”, “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжгүүдийг толилуулна

Урлаг Урлаг30/09/2025Шинэчлэгдсэн:30/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон уран бүтээлүүдээ тасралтгүй хүргэдэг. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 4, 5-нд 11.00 цагаас “Миний хөөрхөн шүдний аялал”, 15.00 цагаас “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжгүүдээ хүүхэд багачуудад зориулан толилуулах гэж байна.

Зохиолч: Н.Мандал

Найруулагч: М.Ариунтуяа

Гол дүрүүд:

Моонон / Эзэн жаал: Э.Билгүүн

Мөнгөн өвөө: Ц.Цэрэндорж

Шүдээ угаах дургүй, чихэр, ундаанд дуртай таван настай Моонон хүү байжээ. Нэгэн удаа түүний зүүдэнд Мөнгөн өвгөн ирж шүдээ угаахын ач тусыг үлгэрээр дамжуулан ойлгуулна. Хүүгийн зүүдэнд түүний шүднүүдийн адал явдал өрнөдөг.

 

Зохиолч: Оскар Уайльд

Найруулагч: М.Ариунтуяа

Зураач: С.Энх-Од

Дууны найруулагч: Э.Базарханд

Гэрлийн найруулагч: Х.Камесхан

“Аз жаргалтай ханхүү” жүжиг нь бяцхан үзэгчдэд хийсвэр өнгөц болон бодит үнэлэмжийн талаархи ойлголтыг өгнө. Аз жаргал гэж чухам юу юм бэ, тэр нь хаана байдаг юм бол, хэрхэн аз жаргалд хүрэх тухай өгүүлнэ.

Голын эрэг дээр зуссан бяцхан хараацай өвөл болохоос өмнө дулаан орныг зорин нисэхээсээ өмнө зунжин дурласан зэгсийг хамт явахыг гуйна. Хараацай зэгсийг яагаад хамт явж чадахгүй байгаа тухайг бодолгүйгээр урамгүйхэн Египетийг зорин нисэж байгаагаар жүжиг эхэлнэ. Тэрээр замдаа нэгэн  хотод саатаж, Аз жаргалтай ханхүүгийн хөшөөтэй тааралдан ярилцаж түүнд тусалснаар өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж бусдыг аз жаргалтай болгож байгаа тухай гарна.

“Аз жаргалтай ханхүү” жүжиг нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгч, хүүхэд багачууд үзэх боломжтой уран бүтээл юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Хорьдын сарнаар” моно жүжгийг Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглоно

08/09/2026
Театр Урлаг

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг Александринскийн театрт амиллаа

06/09/2026
Театр Урлаг

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа “Эмми” хүртлээ

08/09/2026

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.