“Oldboy”, “The Handmaiden” зэрэг алдарт бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Ук “No Other Choice” хэмээх шинэ бүтээлээ өнгөрсөн лхагва гараг /2025.09.24/-т үзэгчдэд хүргэсэн юм.
Тэгвэл уг бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ. Тус киног сүүлийн гурван хоног 609 мянган хүн үзжээ. Харин нээлтээ хийсэн өдрөөс хойш нийт 1.73 сая хүн үзсэн хэмээн БНСУ-ын кино зөвлөл мэдэгджээ.
Киноны дүрүүдийг алдарт жүжигчин И Бён Хун, Сон Е Жин тэргүүтэй шилдэг жүжигчид бүтээсэн бөгөөд уг бүтээл нь эдийн засгийн дарамт, айдас хүйдсийг бараан егөөдлөөр ёжлон хүргэсэн гашуун атлаа хөнгөн инээдэм хослуулсан кино юм.