Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Тернерийн нэрэмжит шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэлээ
Дүрслэх урлаг

Тернерийн нэрэмжит шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэлээ

Урлаг Урлаг30/09/2025Шинэчлэгдсэн:30/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Тернерийн шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэнг есдүгээр сарын 27-ны өдөр Английн “Cartwright Hall” урлагийн галерейд дэлгэлээ. Уг үзэсгэлэн 2026 оны хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх ба ялагчийг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлах юм.

Ингээд энэ жил Тернерийн шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулж байна.

Ннена Калу – Шотландын Глазго хотоос гаралтай уран бүтээлч. Тэрбээр целлофан цаас, скоч ашиглан уран баримал, инсталляц хийдэг. Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдэж буй бүтээлүүд нь Ливерпулийн урлагийн галерейд зохиогдсон “Conversations” үзэсгэлэн, Барселон хотод болсон “Манифеста 15” үзэсгэлэнд оролцсон түүний бүтээлээс бүрдэж байна.

Рене Матич – Өөрийн гэр бүл, ах дүү, найз нөхдийн зургаар дамжуулан гэр бүлийн өв түүхийн судалгаан дээр үндэслэн бүтээлээ тууривдаг зураач, зохиолч. Тэрбээр Берлин хотын Орчин үеийн урлагийн төвд гаргасан “As Opposed To The Truth” нэртэй бие даасан үзэсгэлэнгээрээ уг шагналд нэр дэвшиж байгаа юм.
Мохаммед Сами – Өөрийн төрөлх нутаг Багдад хотынхоо дурсамж,  дурдатгал түүхийг харуулсан  ландшафт зургуудаараа алдаршсан уран бүтээлч. Тэрбээр Оксфорширын Бленхеймд гаргасан “After the Storm” нэртэй үзэсгэлэнгээрээ нэр дэвшжээ.
2025 оны Тернерийн нэрэмжит шагналд нэр дэвшиж буй уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдлээ (фото 9)

Зэди Ча – Ханын зураг, нэхмэл, дуу авиа, уран зураг зэрэг олон төрлийн хэлбэрээр ажилладаг уран бүтээлч. Түүний бүтээлүүд далай тэнгисийн сэдэвтэй, ардын аман зохиол болон хувийн түүхүүдээс сэдэвлэгдсэн байдаг. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржа хотод болсон 16 дахь Биеннальд Бенито Майор Вальехотой хамтран бүтээсэн “Moonlit Confessions Across Deep Sea Echoes: Your Ancestors Are Whales, and Earth Remembers Everything” үзэсгэлэнгээрээ шүүгчдийн сайшаалыг хүртсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Пикассогийн 1.2 сая ам.доллароор үнэлэгдэх бүтээлийг 58 настай инженер 118 ам.доллароор хожлоо

15/04/2026
Дүрслэх урлаг Урлаг

Пикассогийн зургийг ганц оройн хоолны үнээр зарна

13/04/2026
Дүрслэх урлаг Урлаг

А.Очирболдын “Эр хоёр загал” баримлыг Бангкок хотын Бенчакитти паркт байрлуулжээ

10/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026

39 дэх удаагийн “Номын баяр”-ын тов гарлаа

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.