Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Өнгөөр урласан нөхөрлөл” уран зураг, гар урлал, уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Дүрслэх урлаг

“Өнгөөр урласан нөхөрлөл” уран зураг, гар урлал, уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг01/10/2025Шинэчлэгдсэн:01/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өнгөөр урласан нөхөрлөл” хүүхдийн дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн өчигдөр /2025.09.30/ Монголын хүүхдийн урлан бүтээх төв (МХУБТ)-ийн “Орд” арт галерейд нээлтээ хийлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МХУБТ хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд уран зураг, гар урлал, монгол уран бичлэг, хятад ханз уран бичлэг гэсэн дөрвөн төрөлд 6-18 насны хүүхдүүд бүтээлээ ирүүлжээ.

Монгол, Хятадын нөхөрлөл, өв соёлыг хүүхдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой уг үзэсгэлэнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-оос хүүхдүүд бүтээлээ илгээсэн байна.

Нээлтэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, МХУБТ-ийн захирал Д.Уранбилэг тэргүүтэй зочид оролцлоо.

Нийт 1,400 гаруй бүтээлээс шилдгийн шилдгээр тодорч, гранпри шагналыг 31 дүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч Э.Пүрэвжаргал хүртлээ. Тэрбээр гар урлалын төрлийн сүрлэн наамлаар гранпри шагнал авч буй анхны оролцогч болсныг зохион байгуулагчид онцоллоо.

Уг үзэсгэлэнд ирсэн бүтээлүүд тус төвийн “Орд” арт галерейд 14 хоног дэлгэгдэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнг нээлээ

09/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

14/07/2026

“Дисней”-н “Tangled” уран сайхны киноны зураг авалт Испанид албан ёсоор эхэлжээ

14/07/2026

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.