Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Симпсоныхон” бүрэн хэмжээний киноны хоёр дахь ангийг бүтээнэ
Кино

“Симпсоныхон” бүрэн хэмжээний киноны хоёр дахь ангийг бүтээнэ

Урлаг Урлаг02/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Симпсоныхон” кино нь анхны бүтээлээсээ хойш 20 жилийн дараа үргэлжлэлээрээ эргэн ирэх гэж буйг “20th Century Studios” болон “Disney” компани даваа гараг /2925.09.29/-т албан ёсоор зарлалаа.

“Fox” кино компанийн олон жил үргэлжилсэн анимейшн цуврал дээр үндэслэсэн уг кино нь Гомер, Марж болон тэдний гурван хүүхэд Барт, Лиза, Мэгги нарын амьдралыг харуулдаг. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа уг кино 2027 оны долдугаар сарын 23-нд нээлтээ хийхээр товлогджээ.

2007 онд гарсан эхний кинонд Гомер санамсаргүйгээр Спрингфилдийн усан хангамжийг бохирдуулж, улмаар аварга шилэн бөмбөлөгт тусгаарлагдсан гэр бүл, хотынхоо төлөө тэмцэж буй тухай өгүүлсэн.

Шинэ киноны постерыг нийгмийн сүлжээнд “Хомер эргэн ирлээ” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Кино сонирхогчид уг мэдээний дор сэтгэгдлээ үлдээж, шоуны нээлтийн кадруудыг шоглон, Бартыг самбар дээр “Би дараагийн киног хийхээр 20 жил хүлээхгүй” гэж бичиж буйгаар зурсан байв.

“Симпсоныхон” анх 1987 онд “The Tracey Ullman Show”-д богино хэмжээний хэлбэрээр үзэгчдэд хүрч, хоёр жилийн дараа өөрийн гэсэн цувралтай болсон. Мэтт Гроунингийн бүтээл энэхүү цуврал өнөөг хүртэл 37 улирал гарсан бөгөөд саяхан 40 дэх улирал хүртэл (2028/2029 онд цацагдана) сунгагдсан байна.

2007 онд гарсан бүрэн хэмжээний киног Дэвид Силверман найруулж дэлхий даяар ойролцоогоор 536 сая ам.долларын орлого олжээ. Дараагийн ангийн тухай олон жилийн турш цуурхал гарч байсан ч албан ёсоор батлагдаагүй байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Кино Урлаг

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026
Кино Урлаг

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.