Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана
Өв соёл

Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана

Урлаг Урлаг03/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Буддын гүн ухааны доктор, Гэвш Жамба Тинлей аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Монгол орноо морилон номын айлдвар айлдах болжээ. Тодруулбал, аравдугаар сарын 3-нд “Хүний амьдралын утга учир, үнэ цэнэ”, аравдугаар сарын 5-нд “Манзушир бурхны Жинан” сэдвээр айлдвар айлтгах аж. Харин аравдугаар сарын 4-нд Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн  “Шашнаас ангид дэлхий нийтийн ёс суртахуун” номын нээлтийг хийнэ.

Гэвш Жамба Тинлей нь шинжлэх ухааны ололт амжилт, хүн төрөлхтөний үнэ цэнэ, орчин үеийн оюуны хэрэгцээнд хослуулсан байдлаар айлдвар сургаалуудаа айлддаг онцлогтой. Буддын философи, бясалгалын өндөр чадвартай багш нарын нэг юм.

Тэрбээр Монголын Буддын Соёлын Төв төрийн бус байгууллагын урилгаар Монголд зочлон ирэх болсон нь энэ. Монгол Улсад айлчлан ирэх бүрийдээ сүсэгтэн олонд айлдвар айлддаг уламжлалтай.

Гэвш Жамба Тинлей нь Өмнөд Энэтхэгийн Варанасигийн ойролцоох Сарнатхагийн Төвдийн төв их сургуульд 7 жил буддын философи, санскрит хэл судлалаар суралцаж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн хүмүүнлэгийн ухааны боловсрол эзэмшсэн төдийгүй санскрит, төвд, англи хэлний орчуулагчаар бакалаврын зэрэгтэй төгсчээ.

Ажлын гараагаа “Доржчанг” Буддын их сургуульд төвд хэлний багшаар эхлүүлсэн байна.  “Доржчанг” буддын их сургууль нь Шинэ Зеландын Охланд дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийн сангийн санхүүжилтээр байгуулагджээ. Тус сургуульд багшлахын зэрэгцээ орчуулагч хийдэг байжээ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн таалан болгоосноор 1993 оноос ОХУ-д Бурханы шашныг төлөөлөн суух элч, номын багшийн хүндтэй албанд томилогдон ажилласан байна.

Одоогоор ОХУ-д энгийн шавь нарынхаа байгуулсан 22 төвүүдэд номын айлдвараа айлдаж байна.

Аравдугаар сарын 3-5-ний өдрүүдэд болох арга хэмжээтэй холбоотой мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж баригдана

16/04/2026
Өв соёл Урлаг

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын нээлт боллоо

15/04/2026
Өв соёл Урлаг

“Эгшиглэнт хуур” морин хуурчдын улсын уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

09/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026

“Mxrningstar” хамтлаг ирэх сард сонсогчдоо баярлуулна

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.