Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Болливудын жүжигчин Хан тэрбумтнуудын эгнээнд нэгджээ
Кино

Болливудын жүжигчин Хан тэрбумтнуудын эгнээнд нэгджээ

Урлаг Урлаг03/10/2025Шинэчлэгдсэн:05/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Болливудын супер од Шах Рух Хан тэрбумтнуудын эгнээнд анх удаа нэгдэж, дэлхийн хамгийн баян жүжигчдийн нэг болсныг шинэ жагсаалт харуулжээ.

Энэтхэгийн хамгийн баян чинээлэг хүмүүсийг жил бүр тодруулдаг “Hurun India Rich List 2025” жагсаалтад бичигдсэнээр, өдгөө 59 настай жүжигчний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.

Ингэснээр тэрбээр Арнольд Шварценеггер, поп од Рианна, гольфчин Тайгер Вудс, “Forbes” сэтгүүлээс хөрөнгийнх нь хэмжээг 1.6 тэрбум ам.доллароор үнэлдэг дуучин Тейлор Свифт зэрэг дэлхийн алдартнуудын эгнээнд нэгджээ.

Болливудын романсын хаан гэгддэг Ш.Хан Энэтхэгийн кино урлагт гуч гаруй жилийн турш зүтгэж байгаа бөгөөд жүжигчнээс эхлээд томоохон продакшнийг удирдаж, крикетийн багийг эзэмших хүртлээ өсөж дэвшсэн байна.

“Hurun India” судалгааны төвийн үүсгэн байгуулагч, ахлах судлаач Анас Рахман Жунайд BBC телевизэд мэдээлэхдээ, Ш.Хан тэрбумтан болоход түүний “Red Chillies Entertainment” продакшн болон өөрийнх нь эзэмшдэг “Knight Rider Sports” крикет клуб голлон нөлөөлсөн гэлээ. Түүний орлогын бусад эх үүсвэрт киноны орлого, сурталчилгаа, дэлхий даяарх үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт зэрэг багтаж байна.

Ш.Хан тэрбумтнуудын жагсаалтад орсон нь Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч өөрчлөгдөж буйн илрэл юм гэж А.Жунайд онцолсон байна. “Энэтхэгийн эдийн засаг төлөвшиж, баялаг бүтээх дараагийн үе шат руугаа шилжихийн хэрээр үйлдвэрлэл, мэдээллийн технологи, банк санхүү зэрэг уламжлалт салбараас өөр үнэ цэнтэй шинэ салбарууд гарч ирж байгааг бид харж байна. Спорт, зугаа цэнгэл, оюуны өмчид суурилсан бизнесүүд одоо Энэтхэгт баялаг бүтээх томоохон хөдөлгүүрүүд болж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

“Hurun India”-гийн мэдээлснээр, Энэтхэгийн нийт тэрбумтны тоо энэ онд 350-аас давсан бөгөөд тэрбумтан Мукеш Амбани, Гаутам Адани нар эхний хоёр байраа хадгалсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө

27/10/2025
Кино Урлаг

Кино, театрын найруулагч, жүжигчин, зохиолч Роберто Бенини 73 нас хүрлээ

27/10/2025
Кино Урлаг

“K-pop Demon Hunters” анимейшны дагалдах тоглоомуудыг зах зээлд нийлүүлнэ

24/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

27/10/2025

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү” Бьёрн Андресен 70 насандаа таалал төгслөө

27/10/2025

“Radiohead” хамтлагийн гоцлол дуучин Том Йорк дахин хэзээ ч Израилд тоглолт хийхгүй

27/10/2025

Төрийн соёрхолт Д.Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож эхэлжээ

27/10/2025

“Надад ирээгүй хайр” олон ангит киногоор үзэгчдийн байлдан дагуулж буй жүжигчин Н.Нархажид гэж хэн бэ

27/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.