Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Орфей” театрын “Амьдрахуй” жүжиг Тувагийн Үндэсний их театрын тайзнаа амиллаа
Театр

“Орфей” театрын “Амьдрахуй” жүжиг Тувагийн Үндэсний их театрын тайзнаа амиллаа

Урлаг Урлаг06/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн театр урлагийн ертөнцөд сүүлийн таван жилд цойлон гарч ирсэн, бүтээлийн тавилт, шийдэл, уран сэтгэмжийн онцлогоороо үзэгчид болон мэргэжлийнхний анхаарлыг татаж , онцгой байр эзлээд буй “Орфей” постдрамын театр энэ намар цагийн үзвэрийн нээлтээ ОХУ-ын Тува Бүгд Найрамдах Улсын нийслэл Кызыл хотын Үндэсний их театрт хийлээ.

Тодруулбал, тус театр Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” постдрамын жүжгийг шинэ найруулга, өвөрмөц тавилтаар амилуулж, бүтээлийн найруулгын тавилт шийдэл, оюуны өмчөө олон улсын франчайз гэрээгээр Тувагийн Үндэсний их театрт албан ёсоор худалдаалсан байна.

Түүхэн утга, соёлын орон зайд нээгдсэн бүтээл Кызыл хот нь ариун Енисей мөрний эх, МЭӨ VIII зуунд амьдарч байсан Скифүүд болон олон соёл иргэншлийн өлгий нутаг, мөн Азийн зүрхэн төв цэг хэмээн алдаршсан байгалийн үзэсгэлэнт, түүхэн хот юм.

Тувагийн Үндэсний их театр нь 100 орчим жилийн түүхтэй, барилга байгууламж, технологийн дэд бүтэц, уран бүтээлчдийн чадвар чансаагаараа Азидаа тэргүүлэгч театрын нэг бөгөөд дэлхийн шилдэг найруулагч, зохиолч, зураач, жүжигчидтэй хамтран ажиллаж ирсэн баялаг уламжлалтай уран бүтээлийн төв билээ.

Энэ удаагийн намрын нээлт анх удаа Хятадын орчин үеийн сонгодог зохиолч болон Монгол найруулагчийн бүтээлээр, Орос, Тува жүжигчдийн оролцоотойгоор тува хэлээр тайзнаа амилсан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Үзэгчдийн сэтгэл хөдлөл, мэргэжлийн үнэлгээ

Жүжиг тогтож дууссаны дараа танхим дүүрэн үзэгчид сэтгэлээ барьж ядан, хөшиг хаалгалгүй бүгд хүндэтгэн зогсож, тасралтгүй алга ташин баяр хүргэсэн нь онцгой мөч байв. Уран бүтээлийг үзэгчид болон мэргэжлийн шүүмжлэгчид өндөр үнэлгээтэйгээр хүлээн авч, Монгол, Орос, Тува, Хятад зэрэг улсуудын урлагийн гүүрийг холбосон чухал алхам гэж онцолжээ.

Бүтээлч баг

  • Ерөнхий продюсер: Т.Ариунчимэг
  • Ерөнхий найруулагч М.Батболд
  • Зохиолын драмчилсон хувилбар: Мө.Баятбаяр
  • Ерөнхий зураач: О.Баярмагнай
  • Хөгжмийн зохиолчид: О.Нямхүү, Х.Сэцэн

Урлагийн хэл – биднийг холбосон гүүр

“Амьдрахуй” жүжиг Кызылын тайзнаа тавигдсанаар Хятад, Монгол, Тува, Оросын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, урлаг хэмээх агуу ертөнц нь улс, хил, хэл, соёлын ялгааг даван бидэнд нэг л хайрын хэл байж тэр уулзах цэгүүдийн нэг нь мэргэжлийн театр урлаг байхыг дахин нотолж чадлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Үндэсний ялагч” моно жүжгийн улсын уралдаан ирэх сард болно

23/04/2026
Театр Урлаг

Чюаньжоугийн Хүүхэлдэйн театрынхан Монголд тоглоно

22/04/2026
Театр Урлаг

Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026

Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.