Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар шинэ кино төслүүдээрээ ‘Next Masters Support Program’-д шалгарлаа
Кино

Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар шинэ кино төслүүдээрээ ‘Next Masters Support Program’-д шалгарлаа

Урлаг Урлаг07/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн кино урлагийн ирээдүйн мастеруудыг дэмжих зорилготой ‘’Talents Tokyo’’ хөтөлбөрийн үргэлжлэл болох ‘’Next Masters Support Program’’-д Монголын хоёр найруулагч зэрэг шалгарчээ.

‘’Talents Tokyo’’ хөтөлбөр 2010 онд анх ‘’Next Masters Tokyo’’ нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2011 оноос Германы ‘’Berlinale Talents’’-ийн Ази дахь салбар болон өргөжжээ.

‘’Next Masters Support Program’’ бол өмнө нь ‘’Talents Tokyo’’ хөтөлбөрт оролцож байсан төгсөгчдөө дахин дэмжих зорилготой гэдгээрээ онцлог бөгөөд шинэ киног дэмжихэд зориулан хоёр төрлийн санхүүжилт олгодог. Энэ жил Монгол Улсаас П.Золжаргал “Sane Mother” төслөөрөө, П.Лхагвадулам ‘’The Vision of Lonely Mountains’’ төслөөрөө кино төсөл хөгжүүлэх сангийн тэтгэлгийг хүртжээ.

‘’Next Masters Support Program’’-д шалгарсан оролцогчид салбарын шилдэг мэргэжилтнүүдийн илтгэл, зөвлөгөөг сонсохоос гадна өөрсдийн төслийг танилцуулж, олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжоо тэлдэг. Уг хөтөлбөр нь Азийн шинэ, залуу кино найруулагч, продюссеруудыг дэмжин хөгжүүлэх, уран бүтээлчдийн хүрээллийг тэлэх, туршлага солилцох боломж олгох, олон улсад бүтээлээ сурталчилан таниулах, наадам, фестивалиудад оролцох суурийг тавих, төсөл хөгжүүлэлт болон олон улсад бүтээлээ таниулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилготой юм.

П.Золжаргалын анхны бүрэн хэмжээний кино “Баавгай болохсон“ Монголын кино урлагийн түүхэнд тодоор бичигдэх шан татаж, Каннын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшин, дэлхийн нэр хүндтэй 50 гаруй кино наадамд оролцож байсан бол П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино “Сэр сэр салхи“ Венецийн кино наадмаас хоёр ч томоохон шагнал хүртсэн. Мөн тэдний дээрх хоёр бүтээл “Оскар”-ын шагналд Монголыг төлөөлөхөөр сонгогдож байсан билээ. П.Золжаргал, П.Лхагвадулам нар хоёул шинэ кино төслийн ажилдаа ороод байгаа нь кино сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026
Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026
Кино Урлаг

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Натали Портман жирэмсэн байх үеийнхээ талаар ярив

05/08/2026

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026

Ким Сү Хён ажилдаа эргэн орж, олны өмнө гарахаар боллоо

05/08/2026

Дуучин Б.Маралжингоо сэтгэлзүйн байдлаа сошиал хуудсаараа олон нийттэй хуваалцав

05/08/2026

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.