Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо
Кино

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг08/10/2025Шинэчлэгдсэн:09/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Тус олон улсын наадмын Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди”  шагнал гардуулах ёслол өнөөдөр /2025.10.08/ болж, шилдгүүдийг тодрууллаа.

Уран сайхны кино төрөлд:

Шилдэг эмэгтэй гол дүр – О.Дөлгөөн (“Гурав дахь цохилт” МУСК)

Шилдэг эрэгтэй гол дүр – Т.Нямдорж (“Гурав дахь цохилт” МУСК)

Шилдэг зураач – Н.Болор-Эрдэнэ (“Татар” МУСК)

Шилдэг зураглаач – Г.Гүенбаатар (“Татар” МУСК)

Шилдэг зохиолч – Р.Эрхэмбүрэн, А.Баттүшиг (“Гурав дахь цохилт” МУСК)

Шилдэг продюсер – М.Наранбаатар, А.Өнөржаргал (“В1 давхар” МУСК)

Шилдэг найруулагч – Ж.Сэнгэдорж (“Чимээгүй хотын жолооч” МУСК)

Шилдэг уран сайхны кино – “Гурав дахь цохилт” МУСК (“OI” продакшн)

Баримтат кино төрөлд:

Шилдэг баримтат кино – “Шувуулахуй” (найруулагч Б.Энхбаяр) тус тус шилдгээр тодорч, “Хангарди” цомын эзэд боллоо.

17 дахь удаагаа болж буй энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхий дахинаа нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, улмаар кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026
Кино Урлаг

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026
Кино Урлаг

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.