Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Spice Girls” хамтлагийн гишүүн Виктория Бекхэмийн баримтат кино гарлаа
Кино

“Spice Girls” хамтлагийн гишүүн Виктория Бекхэмийн баримтат кино гарлаа

Урлаг Урлаг13/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Posh Spice” хочтой Виктория Бекхэм бол 1990-ээд оны алдарт поп охидын”Spice Girls” хамтлагийн гишүүнээр танигдсан дуучин, загвар зохион бүтээгч билээ. Дуучны карьерынхаа дараа Виктория өөрийн “Victoria Beckham” брендийг үүсгэн байгуулж дэлхийд танигдсан загвар зохион бүтээгч болж чадсан юм. Мөн алдартай хөлбөмбөгчин болох Дэвид Бекхэмтэй гэрлэсэн гэдгээр олон нийтийн хараанд өртдөг болсон.

Тэгвэл түүний амьдралын талаар хийгдсэн баримтат кино саяхан “Netflix”-ээр цацагджээ. Кинонд Виктория Бекхэмийн карьерын ард ямар нууцлаг зүйлс өрнөдөг, хүнд хэцүү юутай нүүр тулдаг зэрэг хүмүүсийн хардаггүй талуудыг харуулахаар зорьжээ.

Энэхүү цуврал нь “Эмми”-гийн шагнал хүртсэн “Бекхэм” багийн бүтээл бөгөөд  киноны найруулагч Надиа Халлгрений удирдлага дор бүтээгдсэн байна.

Цувралд Викториягийн “Spice Girls” хамтлагтай хамт бүтээсэн амжилт, алдартай хөлбөмбөгчин нөхөртэйгээ байх харилцаа, загварын салбарт тууштай хөдөлмөрлөж буйг харуулна. Мөн 2025 оны хавар, зуны цуглуулгаа Парисын загварын долоо хоногт танилцуулахад бэлдэж буй явц нь өнгөрсөн ба одоогийн түүхийг нэгтгэн амжилт болон сорилтыг илтгэнэ.

Надиа Халлгрен найруулагчийн хэлснээр Викториягийн түүхийн сонирхолтой тал нь түүний байнга өөрчлөгдөж, шинэ зүйл рүү алхах зоригтой зан чанар байсан гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Виктория саяхан 50 нас хүрсэн. Тэр одоо амьдралынхаа шинэ дүрд орж би одоо хэн бэ гэдэг асуултад хариулах аялалд гарч байгаа нь сонирхолтой” гэж байв.

Түүний нөхөр болох Дэвид цувралын гол дүрийн нэг бөгөөд камерын арын хөгжилтэй мөчөөс эхлээд илэн далангүй, нээлттэй ярилцлагад хүртэл оролцжээ. Зохиолч хэлэхдээ хосуудын харилцааг сонирхолтой болгосон зүйл нь карьер болон хосын харилцаагаа хамт туулсан явдал гэсэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026
Кино Урлаг

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026
Кино Урлаг

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.