Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ кино дэлхийн нээлтээ хийнэ
Кино

Найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ кино дэлхийн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг14/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Найруулагч Ж.Сэнгэдоржийн дэлгэцийн шинэ бүтээл болох “The Muralist” буюу “Ханын зураач” уран сайхны кино олон улсын Таллины “Хар шөнө” кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарчээ. Ингэснээр түүний ээлжит уран бүтээл дэлхийн нээлтээ ирэх арваннэгдүгээр сарын 19-нд хийхээр болсон байна.
Энэ талаар найруулагч Ж.Сэнгэдоржоос тодруулахад “Ханын зураач” уран сайхны киног анх зохиолч Б.Хишигжаргалын “Сэтгэлийн зураас” нэртэй туужаас сэдэвлэн хийхээр болсон юм. Уг тууж нь зураач хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг бөгөөд зохиолч маань өөрөө киноны продюсераар ажилласан.
Киноны зураг авалтыг 2024 онд эхлүүлж, 45 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт хийсэн. Гол дүрд Өвөр Монголын жүжигчин, найруулагч Б.Баян-Ерөөлт тоглосон юм. Уран сайхны киноны техник студиар “Логик фильм” продакшны хамт олон ажилласан бол ерөнхий оператороор Э.Нэргүй, ерөнхий зураачаар Б.Тэгшсүрэн нарын уран бүтээлчид ажилласан. Уран сайхны кино маань олон улсын Таллины “Хар шөнө” кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ ирэх арваннэгдүгээр сарын 19-нд хийхээр болсон” гэсэн юм.
Үүнээс гадна найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болоод буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026
Кино Урлаг

Бишкекийн дөрөв дэх удаагийн Олон улсын кино наадам эхэллээ

10/06/2026
Кино Урлаг

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа

10/06/2026

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.