Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Лос Анжелесийн кино театр Эмма Стоуны шинэ дүрд хүндэтгэл үзүүлэв
Кино

Лос Анжелесийн кино театр Эмма Стоуны шинэ дүрд хүндэтгэл үзүүлэв

Урлаг Урлаг22/10/2025Шинэчлэгдсэн:22/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лос Анжелес хот дахь нэгэн кино театр Йоргос Лантимосын шинэ бүтээлийг үнэгүй үзэх онцгой арга хэмжээ зохион байгуулж байна.

Учир нь үзэгчид киног үзэхийн тулд театрын үүдэнд үсээ хусуулах эсвээс халзан байх шаардлагатай.

Тус санаачилга нь Эмма Стоуны “Bugonia” кинонд бүтээсэн дүрд хүндэтгэл үзүүлж буй хэрэг аж. Тэрбээр эмийн компанийн даргын дүрд тоглосон байна. Харин Жесси Племонс түүнд өш санаж, барьцаалдаг ажилтны дүрийг бүтээжээ. Гэвч энэ бол энгийн нэгэн өшөө авалт бус гэдгийг киноноос үзэх боломжтой. Учир нь гол дүр маань бусдын үсийг хусдаг хуйвалдааны онолчдын бүлэгт баригддаг. Шүүмжлэгчид тус бүтээлийг цэвэр хийсвэр сэтгэлгээнийх атлаа донтуулам үйл явдалтай, үнэхээр гаж болов хоржооноор дүүрэн, төгсгөлийн гэнэтийн үйл явдал нь жинхэнэ оюуны санааны дэлбэрэлт хэмээн дүгнэжээ.

“Та халзан уу, эсвэл үсээ хусуулахад бэлэн үү?” хэмээн арга хэмжээний урилга дээр бичжээ.

Хэрэв кино үнэгүй үзэх болон үсээ үнэгүй хусуулахыг хүссэн хэн ч тус театрын үүдэнд оройн 18:00 цагаас хойш очиж болно. Театрын зүгээс “Энэ бол бодит. Тийм ээ, үзүүлбэрийн хэсгийн зургийг авах болно” гэж мэдэгджээ. Оролцогчид 18 наснаас дээш байх ба суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.

АНУ-ын Кино холбоо “Bugonia” бүтээлд ““R” ангилал өгчээ. Лантимос ба Стоуны хамтын дөрөв дэх уран бүтээл болох “Bugonia” нь 2018 оны “The Favourite”, 2023 оны “Poor Things”, 2024 оны “Kinds of Kindness” зэрэг кинонуудын дараа бүтээгдсэн бөгөөд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.

Эмма Стоун “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа үсээ хусуулсан үеийн мэдрэмжээ хуваалцахдаа “Дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл” хэмээн тодорхойлжээ. Мөнхүү “Үсээ хуссаны дараа анх удаа шүршүүрт орох… Бурхан минь, үнэхээр гайхалтай!” хэмээсэн байна.

Тэрбээр мөн өөрийн үсийг хусах шийдвэр гаргаснаа 2008 онд хөхний хорт хавдрын эмчилгээний улмаас үсээ алдсан ээжийнхээ туршлагатай харьцуулж, “Ээж маань жинхэнэ зориг гаргасан. Харин би бол үсээ л хусуулсан” гэжээ.

“Bugonia” нь энэ сарын 24-нөөс АНУ-д хязгаартай гарч эхлэх бөгөөд 31-нээс өргөн дэлгэцийн нээлт хийх юм. Харин Австралид энэ сарын 30-нд, Их Британид мөн 31-нд нээлтээ хийх билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Netflix”-ээс 11 сая ам.доллар залилсан найруулагчийг шүүх буруутайд тооцжээ

12/12/2025
Кино Урлаг

“Хадам ээж” Л.Таванбаярын сондгой кино

12/12/2025
Кино Урлаг

“Time” сэтгүүл оны шилдэг жүжигчнээр Леонардо Ди Каприог нэрлэлээ

11/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025

Дуучин PSY сэтгэцэд нөлөөлөх нойрны эм хууль бусаар худалдан авсан хэргээр шалгагджээ

12/12/2025

Дуучин Ц.Энгүүн “Dazed 100” жагсаалтад багтлаа

12/12/2025

“Netflix”-ээс 11 сая ам.доллар залилсан найруулагчийг шүүх буруутайд тооцжээ

12/12/2025

Киану Ривз эзэнгүй муур, нохойг асран хамгаалах байр байгуулжээ

12/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.