Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Милан-Кортина-2026” наадмын зурагт хуудсуудыг танилцууллаа
Дүрслэх урлаг

“Милан-Кортина-2026” наадмын зурагт хуудсуудыг танилцууллаа

Урлаг Урлаг23/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Милан-Кортина-2026” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос өвлийн Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудсуудыг лхагва гараг /2025.10.22/ -т танилцуулжээ. Тэдгээрт наадам болох газруудын онцлогийг шингээснийг албаныхан онцоллоо.

ХХ зууны эхэн үеэс Олимпын наадамд зориулан зурагт хуудас бүтээж ирсэн нь Олимпын түүхийн нэгэн чухал хэсэг болсон билээ. Энэ удаагийн зурагт хуудсуудыг Италийн зураач Олимпиа Загноли, Каролина Алтавилла нар туурвижээ.

Ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд болох Олимпын наадамд зориулан Олимпиа Загнолигийн бүтээсэн тод өнгийн зурагт хуудсанд цасаар хучигдсан уулсын наана Олимпын цагирагаар дүрсэлсэн нүдний шилээр харж буй бүсгүйг харуулсан байна. Олимпиа Загнолигийн хэлснээр, энэхүү зурагт хуудсанд төрөлх Милан хотын хэв маяг хийгээд Кортина хотын уулсыг тусгаж өгчээ.

Харин Каролина Алтавиллагийн туурвисан Паралимпын наадмын /гуравдугаар сарын 6-15-нд болох/ зурагт хуудсанд Паралимпын өвлийн бүх зургаан спортын төрлийг тод өнгүүдээр дүрсэлсэн байна. Зурагт хуудасны асар том хэмжээтэй хувилбарууд нь өвлийн наадмын үеэр Миланы Триеннале музей болон бусад газруудад албан ёсны галт бамбаруудын хамт тавигдана. Харин жижиг хувилбаруудыг 35 еврогоор /ойролцоогоор 41 ам.доллар/ худалдаалах ажээ.

Өмнө нь Милан-Кортинагийн наадмыг зохион байгуулагчид энэ зуны турш таван эмэгтэй, таван эрэгтэй уран бүтээлчийн 10 уран сайхны зурагт хуудсуудыг Триенналед дэлгэн үзүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнг нээлээ

09/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026

Дуучин Рианна удаан хугацааны дараа эргэн тайзнаа гарлаа

14/07/2026

“Алтаргана” соёлын гүүр болон үргэлжилсээр байна

14/07/2026

Жүжигчин Сэм Нилл 78 насандаа таалал төгслөө

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.