Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кино, театрын найруулагч, жүжигчин, зохиолч Роберто Бенини 73 нас хүрлээ
Кино

Кино, театрын найруулагч, жүжигчин, зохиолч Роберто Бенини 73 нас хүрлээ

Урлаг Урлаг27/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”, БАФТА-гийн шагналт, Италийн кино, театрын найруулагч, жүжигчин, зохиолч Роберто Ремигио Бенини 1952 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 27-нд мэндэлжээ.

Тэрбээр Америкийн нэрт найруулагч Жим Жармушийн арт хаус сор бүтээлүүд болох “Хуулиас гадуур” (1986), “Хорвоогийн түнэр харанхуй” (1991) зэрэг кинонуудад гол дүр бүтээж авьяаслаг жүжигчин болохоо харуулж байв.

1997 онд этгээд сонин ааштай, сэтгэл татам, сайхан эцэг хүний дүрийг эмгэнэлт инээдмийн “Амьдрах сайхан” кинонд бүтээж Каннын кино наадамд өндөр үнэлгээ авч улмаар өөрийн бүтээсэн дүрээрээ 1998 оны “Оскар”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байлаа.

Магадгүй энэ кино бүх цаг үеийн хамгийн сайхан зохиолтой, “өөдрөг үзэлтэй” бүтээл байх. Жинхэнэ эр хүний мөн чанарыг уран тод, гайхамшигтай үйл явдлаар хурцалж өгсөн энэ кинонд жирийн нэгэн залуу хайртай бүсгүй, үр хүүхдийнхээ төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж байгаа талаар өгүүлдэг. Гуидо хэмээх эр нацист хорих лагерт хүүдээ дайны бодит байдлыг мэдрүүлж, уй гашууд автаахгүйн тулд хүүтэйгээ хамт хоригдно. Роберто Бенини өөрийн эцэг нь Робертог төрөхөөс өмнө Берген-Бельзений хорих лагерт хоригдож байгаад амьд гарснаас энэ киноны зохиолыг санаа аван бичиж, киногоо өөрөө найруулсан гэдэг.

Хошин шогийн өндөр мэдрэмжтэй Роберто Бенини хамгийн сайн бүтээлүүддээ хайрт гэргий Николетта Брашитайгаа хамтран тоглосон байдаг. “Амьдрах сайхан кинонд ч тэд хамтран тоглосон юм.

Өнөөдрийг хүртэл Роберто Бенини 40 гаруй уран бүтээлийн гол дүрд тоглож, зармиыг нь өөрөө найруулаад байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026
Кино Урлаг

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Кино Урлаг

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.