Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ
Кино

Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ

Урлаг Урлаг03/11/2025Шинэчлэгдсэн:03/11/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Швед гаралтай Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Дольф /Ханс/ Лундгрен 1957 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд Шведийн Стокхольм хотод мэндэлжээ.

1980-аад оноос уран бүтээлийн гараагаа загварын салбарт ажиллаж эхлүүлсэн ч тэрбээр хэт өндөр бас булчинлаг хэмээн “гологджээ”. Харин дэлгэцийн урлаг түүнийг ээлтэйгээр угтан авсан юм. Тэрбээр 1985 онд бүтээгдсэн “Рокки” киноны дүр болох Оросын боксчин Иван Драгогийн дүрд тоглосноор дэлхий даяар алдаршсан байдаг. Тиймээс ч тэрбээр энэ дүрдээ хамгийн хайртай аж. 

Тэрбээр карьерынхаа туршид 100 шахам киноны гол болон туслах дүрд, тэр дундаа эсрэг дүрд тоглосон бөгөөд хамгийн алдартай нь “Бяцхан Токио дахь үймээн”, “Рокки”, “Төгс цэрэг”, “Жошуа”, “Ялагдашгүй” зэрэг юм.

2004 оноос Дольф Лундгрен дэлгэцийн уран бүтээлд жүжигчнээс гадна найруулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн онд “Хамгаалагч” киног найруулж, мөн “Механик”, “Аюултай айлчлал”, “Аллагын машин” зэрэг бүтээлд ч ажиллажээ.

Дольф Лундгрен кино урлагаас гадна өөр олон салбарт хүчээ үзэх дуртай. Тэрбээр 1982 онд Сиднейн технологийн их сургууль, Массачусетсийн технологийн институтийн Фулбрайтын тэтгэлэгт суралцагч, 1980, 1981 оны Их Британийн нээлттэй тэмцээний аварга, 1982 онд Австралийн Кёкусинкай каратегийн аварга болж байв. Мөн АНУ-ын Олимпын шигшээ багийн ахлагч ч байлаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025
Кино Урлаг

ФОТО: “1242: Өрнөдийн босгон дээр” уран сайхны киноны нээлтээс

01/11/2025
Кино Урлаг

Инээдмийн киноны од, комедиан, жүжигчин, продюсер Роб Шнайдер өнөөдөр 62 нас хүрч байна

31/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Артист D.Ark хар тамхины хэргээр баривчлагджээ

03/11/2025

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025

Өмнөд Солонгосын “2PM” хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Уг Тэкён гэрлэх гэж буйгаа зарлалаа

03/11/2025

Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ

03/11/2025

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.