Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Монголын нэг өдөр” зургийг хамгийн өндөр нягтралтайгаар монгол шороон будгаар зуржээ
Дүрслэх урлаг

“Монголын нэг өдөр” зургийг хамгийн өндөр нягтралтайгаар монгол шороон будгаар зуржээ

Урлаг Урлаг05/11/2025Шинэчлэгдсэн:05/11/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон аймгийн говийн байгаль, түүхийн музей хамтран “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг 2025 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс энэ сарын 5-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгальмаа: “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь” бүтээлүүд нь нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, зан заншлыг нэгэн дор багтаан харуулсан гайхамшигт уран бүтээлүүд юм. Эдгээр бүтээлийг хүүхэд, залуучуудад илүү сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор тухайн бүтээлд дүрслэгдсэн үйл явдлыг орчин үеийн гэрэл зургуудтай харьцуулан дэлгэсэн нь хүүхэд, залуучуудын танин мэдэхүйг нэмэгдүүлэх, монголын соёл, өв уламжлалаа илүү ойлгох, бахархах сэтгэлийг төлөвшүүлэх ач холбогдолтой.

Богд хаан Б.Шаравт өөртөө таалагдах зураг зурж ир гэж даалгажээ. Б.Шарав даалгаврын дагуу 1911-1912 онд “Монголын нэг өдөр”, “Үрс гаргаж байгаа нь” хэмээх хоёр зураг зурсан байна. Тэр нь Богдод ихээхэн таалагдаж, Б.Шаравт “Марзан” хэмээх хоч хайрлажээ. Тэрээр “Монголын нэг өдөр” бүтээлдээ монголчуудын өдөр тутмын амьдрал, үндэсний ёс заншил, ахуй орчныг харуулж, ертөнцийн ерийн ба ерийн бус, ил, далд утга учрыг илэрхийлжээ. Ийнхүү нэг өдрийн амьдрал төдийгүй нэг насны явдал, байгаль, хүн, нийгмийн далд нарийн хэлхээ холбоо мөн чанарыг уран сайхны өвөрмөц сайхнаар дүрсэлсэн юм.

“Монголын нэг өдөр” зургийг хамгийн өндөр нягтралтайгаар монгол шороон будгаар зуржээ.

Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийн хосгүй үнэт бүтээлийн дүрслэлд хийсэн тоон дүнгийн судалгааг харуулъя.

“Монголын нэг өдөр” зурагт дүрслэгдсэн хүний тоо 311, эрэгтэй хүний тоо 241, эмэгтэй хүний тоо 55, эхнэр үстэй эхнэр 22, хүүхэд 13, харин амьтдын тоо 317, хонь 28, үхэр 18, адуу 93, тэмээ 87, адгуус амьтдын тоо 91, тарвага 11, чоно 3,  нохой 21, усны шувуу 9, баавгай 3, буга 7, хандгай 2, хэрээ 4, тас 5, могой 3, гөрөөс 23 дүрслэгджээ.

Угсаатан зүйн эд өлгийн зүйл 301, хөсөг тэрэг, мухлаг чингэлгийн зүйл 22, гэр майхан сууц 25, гэр доторх эд зүйлс 15, сав суулга, ахуйн эд зүйлс 170, газар тариалан холбогдох зүйлс 69 байдаг.

“Үрс гарч байгаа нь бүтээлийн тоон дүрслэлд нийт 164 хүн, үүнээс эрэгтэй 120, эмэгтэй 15, хүүхэд 29 байдаг.  Таван хошуу малын дүрслэл 259, хонь 130 ямаа 10, тэмээ 1, адуу 85,  унага 33,  амьтадын тоо чоно 7, тарвага 10, усны шувуу 11, угсаатан зүйн эд өлгийн зүйл 301, эд өлгийн зүйл 76, гэр 4, майхан 3, савхан хувин 12, айргийн яндаа 1, домбо 3, айргийн хул 16, сангийн бойшир 1, ваар 15, хэнгэрэг 1, морин хуур 1, бишгүүр 1 цан 2, дун 1, ембүү 1, хадаг 1, гүц 1, есөн нүдэт цацал 2, хөхүүр 1,  тулга 2,  уурга 7, араг 6 дүрслэгджээ.

Монголын нэг өдөр зургийг 1970-1980 онд ЗХУ-д сэргээн засварласан. Харин 1995 онд “хосгүй үнэт өв” зэрэглэлд бүртгэж 100 сая төгрөгөөр үнэлжээ. Марзан Шаравыг Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үүсгэн байгуулагч гэдэг.

Эа сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Догшин Иваны есөн метр өндөр хөшөөг босгожээ

04/11/2025
Дүрслэх урлаг Урлаг

Пикассогийн 1944 оноос хойш хэн ч үзээгүй зураг 37 сая ам.доллароор зарагджээ

29/10/2025
Дүрслэх урлаг Урлаг

Цуут, бас суут зураач Пабло Пикассо энэ өдөр мэндэлжээ

25/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025

Уран сийлбэрчдийн “Цой” үзэсгэлэнг 12 дахь жилдээ дэлгэлээ

05/11/2025

“Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу жүжигчин Ч.Түвшинтөгс гэж хэн бэ?

05/11/2025

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025

Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээжээ

05/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.