Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Токиогийн кино наадмын дээд шагналыг Палестины кино хүртжээ
Кино

Токиогийн кино наадмын дээд шагналыг Палестины кино хүртжээ

Урлаг Урлаг06/11/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэртээ 1930-аад оны үеийн Британийн засаглалын эсрэг палестинчуудын бослогыг харуулсан “Палестин 36” кино Токиогийн олон улсын кино наадмын дээд шагнал буюу Токиогийн гранпри шагналыг хүртлээ.

Ази тивийн хамгийн том кино наадмуудын нэг болох Токиогийн олон улсын 38 дахь удаагийн кино наадам аравдугаар сарын 27-нд эхэлсэн юм. Нийт 10 хоногийн турш үргэлжилсэн үйл ажиллагааны үеэр Японы болон гадаадын 184 киног үзүүлжээ.

Лхагва гараг /2025.11.05/-т буюу наадмын сүүлчийн өдөр Токиогийн Хибия дүүрэг дэх кино наадам болж буй газарт уралдааны ангиллуудын ялагчдыг зарласан байна. Палестины кино найруулагч Аннемари Жасирын “Палестин 36” кинонд 1936 онд Британийн колоничлолын эсрэг Палестины арабчуудын бослогын тухай түүхийг өгүүлжээ.

Аннемари Жасир нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байгаагаа дүрс бичлэгээр дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Энэхүү шагнал бол агуу том хүндэтгэл бөгөөд манай киноны багийнхан, миний хувьд болон шаргуу хөдөлмөрлөсөн бүх хүний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026
Кино Урлаг

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026
Кино Урлаг

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.