Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Хүүхдийн 40 дууны нотыг брайл, кирилл хосолсон хэлбэрээр хэвлэжээ
Боловсрол

Хүүхдийн 40 дууны нотыг брайл, кирилл хосолсон хэлбэрээр хэвлэжээ

Урлаг Урлаг11/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУБИС-ийн Багшийн сургуулийн Хөгжмийн боловсролын тэнхимд харааны бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулахад хөгжмийн сургалтад тулгамдаж буй асуудал сэдвээр хурал зохион байгуулжээ. Сургалтад Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийнхэн, Хөгжмийн боловсролын тэнхимийн удирдлага, багш, оюутнууд болон 116 дугаар сургуулийн төлөөлөл оролцсон байна.

Багшийн сургуулийн Хөгжмийн боловсролын тэнхимийнхэн сургуулийнхаа судалгааны санхүүжилтээр харааны бэрхшээлтэй хүүхдүүд мөн их сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш, магистрант, докторант нарт зориулсан “Хүүхдийн дууны гарын авлага” 40 дууны нотыг брайл, кирилл хосолсон хэлбэрээр бэлтгэн хэвлэсэн байна. Үүнийг сайшааж буйгаа хуралд оролцогчид илэрхийлээд цаашид тэгш хамруулан сургах боловсролын бодлогын хэрэгжилт, анхаарах асуудал, харааны бэрхшээлтэй хүний хөгжмийн боловсролын өнөөгийн байдал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлжээ. Мөн хөгжмийн боловсролыг хөгжүүлэхэд багшийн дэмжлэг ба сургалтын тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэн санал солилцсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ

01/10/2026
Боловсрол Урлаг

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026
Боловсрол Урлаг

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.