Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Гангстер киноны хаан Мартин Скорсезе 83 нас хүрлээ
Кино

Гангстер киноны хаан Мартин Скорсезе 83 нас хүрлээ

Урлаг Урлаг17/11/2025Шинэчлэгдсэн:18/11/2025Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливуудын домогт найруулагч, гангстер киноны хаан Мартин Скорсезе 83 нас хүрлээ. Тэрбээр 1942 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлжээ.

Director Martin Scorsese wearing a seersucker blazer

Мартин Скорсезе анхны “Оскар”-аа дөнгөж 2007 онд “The Departed” киногоороо авсан. Үүнээс өмнө тэрбээр зургаан удаа нэр дэвшсэн ч тухай бүр хасагдаж байлаа. “Raging Bull”, “The Last Temptation of Christ”, “Goodfellas”, “The Age of Innocence”, “Gangs of New York”, “The Aviator” кинонууд нь эзэндээ “Оскар” авчирч чадаагүй. Кино академийнхан түүний гангстер кинонуудыг хараад яагаад энэ найруулагч нэр дэвшигчдийн дунд байна вэ хэмээн гайхдаг байв.

Гэхдээ тэрбээр “Оскар”-аас гадна 105 шагнал, цомтой. Түүний бүтээл дэлхийн өнцөг булан бүрд хүлээн зөвшөөрөгдсөн. “Алтан бөмбөрцөг”, “Эмми” гээд захаас нь дурдахад нэг иймэрхүү.

American film director Martin Scorsese sits in a cafe on Mulberry Street in Little Italy, during the making of his film, 'Mean Streets,' New York City, October 16, 1973

Ингээд Америкийн хамгийн “том” гангстерийн амьдралын дүрэмтэй танилцъя.

“Өнөөдөр би зан ааш муутай байна. Гэхдээ ийм байдал 40 жил үргэлжилж байгааг хэлэх хэрэгтэй”

“Би Марвелын нэг ч кино үзэж байгаагүй. Үзэх гэж хичээсэн. Гэхдээ ердөө болж өгөөгүй. Юу гээч, энэ бол кино биш. Хүнсний бүтээгдэхүүнтэй зүйрлэвэл хөлдөөсөн мах, бэлэн хоол юм уу даа”

“Одоо ч бэлгийн цөөнх, арьс үс ястны талаар үг ч хэлж болохгүй болж. Ам нээх л юм бол шүүмжлэгдэнэ”

American actor Robert de Niro with director Martin Scorsese on the set of his movie Raging Bull, based on the book by Jake LeMotta
“Raging Bull” киноны зураг авалтын үеэр

“Нас ахих тусмаа чи хэнтэй тулалдах вэ гэдгээ сонгох хэрэгтэй болдог. Залуудаа чи бүх хүнтэй дайтаж чадна. Рингэнд гарч ирсэн бүхнийг цохих тулаанч л гэсэн үг. Гэвч хөгшрөөд эхлэхээр “За энэнтэй зодолдож, эрч хүчээ үрээд яах вэ, тэсье” гэж боддог болдог”

“Цаг хугацаа өнгөрөхөд хүн үйлдэл хийхээсээ өмнө боддог болж сурдаг”

“Би “Казино” киноны зургаа авч байхдаа Лас Вегасыг үзэн яддаг байсан. Танд Вегас таалагдаж болно. Гэхдээ энэ хот үргэлж Холливудын тусгал, америк соёлын тусгал байсан. Rolling Stones хамтлагийн “I can’t get no satisfaction” гэж дуулдаг шиг. Үнэхээр харамч, хахир газар. Энэ хотод дургүй минь киноноос харагдана”

American actor Willem Dafoe with director Martin Scorsese on the set of his movie The Last Temptation of Christ
“The Last Temptation of Christ” киноны бэлтгэл

“Би баруун зүүнээ ялгадаггүй. Зургийн талбай дээр жүжигчнийг зүүн талд зогсоох гэвэл би зүүн мөрөө заадаг. Хэлэхээр алдчихаад байдаг юм. Энэ бол дислексик өвчин. Зочид буудал гэж хэлэх гээд эмнэлэг гээд хэлнэ”

“1980 онд Raging Bull киног найруулж байхдаа би хар тамхинаас болоод үхэх шахсан. Азаар зураг авалтаа бүрэн дуусгасан. Кино амжилт олох эсэх надад хамаагүй байлаа. Би ууртай, дахиж кино найруулахгүй гэж бодож байсан”

“Уур хилэн хүнд байгалиас заяасан зүйл. Хэрэв чи амьд байгаа бол дотор чинь уур байгаа гэсэн үг. Энэ уур чинь чамайг алж, хүн алуулж болно. Гэхдээ үр бүтээлч уур хилэн гэж бас байдаг”

2002 Cannes Film Festival - Photocall For 'Gangs of New York' Cameron Diaz Martin Scorsese and Leonardo Di Caprio
“Gangs of New York” киноныхоо гол дүрийн жүжигчдийн хамт

“Бүх юмыг шууд хийх гэж хүсдэг нь миний сул тал”

“Туг далбааг шатааж болдог эрх чөлөөтэй нь Америкийн сайхан тал. Шатаамааргүй байж болно л доо. Гэхдээ шатаахад асуудал байхгүй. Харин би хэзээ ч улсын далбааг шатаахгүй. Яагаад гэвэл дайнд энэ тугийн төлөө маш олон хүн амиа алдсан юм”

“Би параноик. Гадуур огт явдаггүй”

Martin Scorsese at the 60th Annual Golden Globe Awards at the Beverly Hilton Hotel in Los Angeles

“Би кино найруулж, зураг авч, монтажлаж чадна. Харин гэрэлтүүлэг л хийж чаддаггүй. Багадаа гэрэлгүй байшинд өссөн болохоор тэр байх”

“Таксины жолооч” киног “Оскар”-т шилдэг кино гэж нэр дэвшүүлэх ёстой байтал харин шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг хөгжим гэсэн шагналд нэр дэвшээд найруулга нэр дэвшилгүй үлдсэн. Би өөртөө “Ингэх л ёстой байж” гэж хэлсэн. Ямар хариад уйлалтай биш”

“Би рэп хөгжим ойлгодоггүй, сонсдоггүй. Энэ хөгжмийг өөрийгөө илэрхийлэх өөр аргагүй хүүхдүүд хийдэг. Яагаад гэвэл хөгжим бичих нь кино хийхээс хямд. Ном бичих гэхээр энэ хүүхдүүдэд мэддэг үг нь хүрэхгүй. Тэд бол нийгмийн ёроолд амьдардаг”

“Мэдээж өөрийгөө магтсан зүйл унших нь хүмүүст таалагддаг. Гэхдээ намайг АНУ-ын агуу найруулагч гэх зэргээр магтахыг би тоодоггүй. Сайн найруулагч зөндөө байна. Стивен Спилберг, Фрэнсис Коппола, Бернардо Бертолуччи, Дэвид Кроненберг, Вуди Аллен, Роберт Олтман, Спайк Ли, Чарльз Бернетт, Оливер Стоун. Бас хятад кино гэж байгаа”

“Цаг урсан, би хөгширч байна. Чимээгүйд юм бодоод суух хэрэгтэй гэдгээ ойлгож эхэлсэн”

“Энгийн жирийн байдлаа бодитоор хадгалан үлдэх хамгийн хэцүү”

Martin Scorsese accepts the Oscar for best director for his work on "The Departed" at the 79th Academy Awards

“Мэдээж би ардчилсан хүн. Гэхдээ миний өссөн орчин улс төр сонирхдоггүй, улстөрчдөд итгэдэггүй байсан. Италийн сицили арлынхан бид Америкт идэх хоолтой байхын тулд л ирсэн. Юун улс төр. Манай аав Америкт ирээд янз бүрийн юм үзсэн. Тэгээд нэг засгийн газар юм уу ерөнхийлөгчид бүрэн итгэж болохгүй гэдгийг ойлгосон хүн”

“1980-аад онд эдийн засаг өсөж, АНУ-д маш олон тэрбумтан бий болсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл үлдсэн маш олон хүн ядуурсан гэсэн үг”

“Улс орон баян байх тусам орон гэргүй ядуучуудыг гудамжнаас хөөдөг. Баячууд болон дундаж давхаргынханд тэднийг гай болгохгүйн тулд зүгээр л зайлуулдаг”

“Цагаан Ордонд миний киног гаргахдаа ч намайг урьдаггүй”

“Иракийн дайн бол нефтьтэй холбоотой гэдгийг олон америк хүн над шиг мэднэ. Бусдын амьдралын хэв маягийг хүндлэх хэрэгтэй. Заавал дайталгүй дипломат аргаар шийдэх ёстой”

“Би хөгжимд маш дуртай. Гэхдээ сонсох зав гардаггүй. Гэрт жаахан охин байгаа болохоор болохгүй. Надад iPod байгаа ч сонсохоор чих өвдөөд байдаг”

“Би нисэхээс үхтлээ айдаг”

The recipients of the 2007 Kennedy Center Honors (from L to R) US actor Steve Martin, pianist Leon Fleisher, Diana Ross, songwriter Brian Wilson and director Martin Scorsese pose for pictures at the State Department in Washington 01 December 2007 at the 30th Kennedy Center Honors artists' dinner

“Би хүнтэй бараг уулздаггүй. Өрөөндөө суугаад кино үзэх дуртай”

“Би далаад оноос эхлээд 11-ийн тооноос зугтдаг болсон. Зочид буудлын 11 давхар, 11 номерын өрөөнд орохгүй, 11 сард том ажил эхлэхгүй, 11-ний өдөр гадагш явдаггүй”

Martin Scorsese poses in the press room after winning the award for Outstanding Directing for a Drama Series during the 63rd Annual Primetime Emmy Awards

“Би амьдралдаа хоёр л зүйлд харамсдаг. Залуудаа маш бага ном уншсан, нөгөөх нь хоол хийж сураагүй”

“Би католик шашинтан ч 4 удаа салж, 5 удаа гэрлэсэн. Гэхдээ миний өссөн хороололд хурим болохоосоо илүү оршуулга бодог байлаа. Тиймээс би үхлээс хамгаалах ганц арга нь хурим гэж боддог болсон юм”

“Кино зураг авч эхлэхдээ би үзэгч болдог”

Martin Scorsese, Robert De Niro and Leonardo DiCaprio attend The Museum Of Modern Art Film Benefit Presented By Chanel, A Tribute To Martin Scorsese at The Museum Of Modern Art
Мартин Скорсезе, Леонардо ДиКаприо, Роберт Де Ниро
Al Pacino, Martin Scorsese and Robert De Niro attend "The Irishman" International Premiere and Closing Gala during the 63rd BFI London Film Festival
“The Irishman” киноны нээлт

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Том Круз “Хүндэт Оскар”-ын шагнал гардлаа

17/11/2025
Кино Урлаг

Ромын Пап Лео Холливудын оддыг Ватиканд хүлээн авчээ

17/11/2025
Кино Урлаг

“V for Vendetta” зохиол HBO-ийн цуврал болно

12/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гангстер киноны хаан Мартин Скорсезе 83 нас хүрлээ

17/11/2025

Том Круз “Хүндэт Оскар”-ын шагнал гардлаа

17/11/2025

Г.Сэр-одын шагналтнууд тодорлоо

17/11/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорлоо

17/11/2025

119 жилийн өмнөх энэ өдөр их зохиолч Д.Нацагдорж мэндэлжээ

17/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.