Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Гэм зэм”-ийг үзэх сүүлчийн боломж: Дөрвөн жилийн дараа яагаад дахин тоглож байна вэ?
Театр

“Гэм зэм”-ийг үзэх сүүлчийн боломж: Дөрвөн жилийн дараа яагаад дахин тоглож байна вэ?

Урлаг Урлаг19/11/2025Шинэчлэгдсэн:19/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 20-30-ны хооронд “Гэм зэм” постдрам дахин тоглогдох гэж байна.

Дөрвөн жилийн өмнө “Орфей” театр дэлхийн хэмжээний сонгодог, Ф.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэн ижил нэрт жүжгийг постдрам хэлбэрээр тавьсан. Энэ үйл явдал тухайн цаг үед урлаг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж, Улаанбаатар хот театраар, “Гэм зэм”-ээр амьсгалж байлаа.

Харин дөрвөн жилийн дараа, яагаад дахин тоглож байна вэ?

ОХУ-ын Театр, урлагийн академыг төгсөж ирсэн цоо шинэ найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарын хамтрал “Орфей” театрыг таван жилийн өмнө байгуулсан. Ингээд өнгөрсөн хугацаанд “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдийг олны хүртээл болгосон.

Монголын театр урлагийн салбарт нэгэн шинэ салхи сэвэлзүүлсэн гэдгийг судлаачид, үзэгчид онцолдог билээ.

Харин энэ жил “Орфей” театр үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой тохиож байна.

Энэ талаар найруулагч М.Батболд хэлэхдээ “Бид ийнхүү шинэ циклд хөл тавих гэж байна. 2026 онд бид цоо шинэ уур амьсгал, сэдэв, агуулга руу орно. Харин үүнээс өмнө “Гэм зэм”-ийг аравхан удаа дахин тоглоно. Ингээд дахиж хэзээ ч тоглохгүй. Видео бичлэг болгон хадгалах юм. Дөрвөн жилийн хугацаанд “Гэм зэм”-ийн тухайд бодож, санаж явсан бүгдээ амилуулахыг хичээлээ, тодорхой өөрчлөлтүүдийг хийлээ. Энэ бол “Гэм зэм”-ийг театрын тайзнаа үзэх сүүлчийн арван өдөр юм” гэв.

“Гэм зэм”-ийг өмнө нь үзээгүй үзэгчдийн хувьд энэ томоохон боломж юм. Үзсэн үзэгчдийн хувьд ч дөрвөн жилийн өмнөх тэрхүү мэдрэмжийг дахин сүүлчийн удаа амталж үзэх бололцоо билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Гавьяат жүжигчин З.Жарантавд Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээлээ

06/01/2026
Театр Урлаг

“Аддамсын гэр бүл” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгоно

05/01/2026
Кино Урлаг

ЗХУ-ын Төрийн шагналт, ОХУ-ын Ардын жүжигчин Вера Валентиновна Алентова 83 насандаа таалал төгслөө

25/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цоохор ирвэс “сэльфи” хийжээ

08/01/2026

МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн дуут чулуу Завхан аймагт бий

08/01/2026

“Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулна

08/01/2026

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.