Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Ангарагийнхан” олон ангит кино нээлтээ хийлээ
Кино

“Ангарагийнхан” олон ангит кино нээлтээ хийлээ

Урлаг Урлаг19/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Туг пикчерс” кино компани “VOO”-гийн хамтын уран бүтээл болох “Ангарагийнхан” олон ангит кино нээлтээ хийлээ. Киноны анхны хувилбар Израилын “United Studios” компанийн бүтээл болох “La famiglia” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд дэлхийн 11 улсад амжилттай хэрэгжсэн төсөл аж. 34 ангитай тус кинонд монгол гэр бүлийн олон асуудлыг хөндсөн бөгөөд өдөр тутмын амьдралыг хөнгөн, хөгжилтэйгөөр харуулсан инээдмийн олон ангит кино юм.

Киноны ерөнхий найруулагчаар МУСТА С.Баттулга ажилласан бөгөөд бүтээлийн зураг авалт гурван сарын турш үргэлжилжээ. Ингэхдээ “Монгол кино үйлдвэр” студид бодит гэрийн уур амьсгал шингэсэн павильон, интерьерийг шинээр бүрдүүлсэн байна.

“Туг пикчерс” кино компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий продюсер Б. Энхжаргал “Дэлхийн 10 гаруй оронд хийгдсэн уран бүтээлийг сонгож авсан. Монгол Улсад гэр бүл салалтын тоо огцом нэмэгдэж байгаа. Жилд 18 мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг ч 5 орчим мянган нь салдаг. Үүний улмаас жил болгон 10 мянган хүүхэд өнчирдөг гэх судалгаа бий. Энэ эмзэглэлийн улмаас энэхүү сэдвийг сонгож хийсэн. Үзэгчдэд гэр бүлийн харилцааны боловсрол олгох болов уу гэж бодож байгаа” гэв.

МУСТА, Жүжигчин Г.Нарансолонго “Гэр бүлүүдэд сургалт болохоор кино. Хосын харилцаа болон өсвөр насны хүүхэдтэй аав, ээжүүдийн харилцааны талаарх кино. Амьдралд ойр юм шиг санагдаж байгаа” гэв.

“Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кожи курушима “Манай компани “Туг пикчерс”-тэй анх удаа хамтран ажиллаж байна. Олон үзэгчийн татаж чадна гэж найдаж байна. Киноны агуулга гэр бүлийн амьдрал. Мөн гэр бүлээрээ хүлээн авч үзэх боломжтой гэдгээрээ онцлог” гэв.

Киноны гол дүрүүдэд МУСТА Ж.Алтаншагай, МУСТА Г.Нарансолонго, МУГЖ О.Гэрэлсүх, АЖ С.Сарантуяа нар тогложээ. “Ангарагийнхан” инээдмийн олон ангит кино нь арваннэгдүгээр сарын 17-оос эхлэн Боловсрол телевизээр болон Mobihome, VOO видео сангаас түрүүлж үзэх боломжтой юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

18/02/2026
Кино Урлаг

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой болно

13/02/2026
Кино Урлаг

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Загадки и козыри Melbet: яркий обзор крупнейшего букмекера 2026 года

19/02/2026

Холливуудын алдарт жүжигчин Жон Траволта 72 нас хүрлээ

18/02/2026

Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь

18/02/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

18/02/2026

Улс орнууд “Цагаан сар”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?

17/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.