Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Лондонд Брижит Жонсын хөшөөтэй боллоо
Кино

Лондонд Брижит Жонсын хөшөөтэй боллоо

Урлаг Урлаг19/11/2025Шинэчлэгдсэн:19/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Рене Зеллвегерийн  тоглосон “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” киноны анхны анги гарснаас хойш, 25 жилийн ойн хүрээнд Лондонд Брижит Жонсын хүрэл хөшөөг нээжээ.

Хөшөөний нээлтэд оролцсон жүжигчин Рене Зеллвегер “Тэр надаас ч илүү хөөрхөн юм” хэмээн хөшөөний талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Рене Зеллвегер BBC News-д ярилцлага өгөхдөө 20 гаруй жил дүрийг нь бүтээсэн Брижит Жонсыг дүрсэлсэн шинэ хөшөөг “Хэрэв надтай харьцуулахаар бол тэр бүр илүү эгдүүтэй” гэжээ.

Брижит Жонсыг зохиолч Хелен Филдинг 1996 онд бүтээсэн бөгөөд 2001 онд анх удаа дэлгэцийн бүтээл болсон. Франчайзын дөрөвдүгээр анги нь энэ жилийн эхээр гарсан.

Хөшөөний нээлтийн үеэр Хелен Филдинг цааш үргэлжлүүлэн бичих эсэхээ үгүйсгээгүй ч ““Хэзээ ч үгүй” гэж хэзээ битгий хэл” хэмээн хошигносон нь цааш зохиол үргэлжилж магадгүйг илтгэх аж.

Зеллвегерийн хэлснээр Брижитийн олон нийтийн хүртээл болсон шалтгаан нь түүний эмзэг гэнэн байдал, хүнлэг чанартай холбоотой гээд “Түүний бэрхшээлээс бид өөрсдийгөө таньдаг. Энэ нь бидэнд өөрийнхөөрөө, төгс биш байхад ч болох юм байна” гэдгийг ойлгуулдаг гэжээ.

Брижит Жонс олон эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхэнд шууд хүрсэн ба түүний өдөр тутмын бэрхшээл, ажил дээрх эвгүй байдал, алдартай “том дотуур өмд” хүртэл нь өөрсдийгөө харах толь мэт болсон байна. Сүүлийн үед тэр залуу үзэгчдийг ч татах болжээ.

Франчайзын дөрөв дэх кино “Bridget Jones: Mad About the Boy” нь энэ оны хоёрдугаар сард гарч, ганц бие ээж болсон Брижитийн орчин үеийн болзоонд оролцож буй амьдралыг өгүүлнэ.

Кино шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээ авсан ч “Universal”-ийн мэдээлснээр Их Британи, Ирланд дахь бүх цаг үеийн хамгийн амжилттай романтик инээдмийн кино болж чадсан байна.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Аранжин пикчерс”-ын “Задлаагүй захиа” кино бүх кинотеатруудын дэлгэцнээ нэгдүгээр сарын 15-аас эхлэн гарна

07/01/2026
Кино Урлаг

“Friends” цувралын алдарт “хөдөлгөөнт буйдан”-гийн бодлогыг эцэслэжээ

07/01/2026
Кино Урлаг

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ ирэх долдугаар сард гарна

07/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цоохор ирвэс “сэльфи” хийжээ

08/01/2026

МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн дуут чулуу Завхан аймагт бий

08/01/2026

“Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулна

08/01/2026

“Jellycat” тоглоом Хятадад хүчээ авч байна

07/01/2026

“Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын нэр хүндтэй шагналыг хүртжээ

07/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.