Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Густав Климтийн зураг 236.4 сая ам.долларын үнэ хүрчээ
Дүрслэх урлаг

Густав Климтийн зураг 236.4 сая ам.долларын үнэ хүрчээ

Урлаг Урлаг19/11/2025Шинэчлэгдсэн:19/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австрийн зураач Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” зураг Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар 236.4 сая ам.долларын үнэ хүрч зарагдсан тухай “Sotheby’s” дуудлага худалдааны ордон мэдээлжээ.

Уг бүтээлийг худалдан авсан хүний нэрийг нууцалсан бөгөөд дуудлага худалдаанд оролцсон зургаан хүн 20 минутын турш үнэ хаялцсан байна.

“Sotheby’s” ордон мэдээлэлдээ энэхүү бүтээлийг “орчин үеийн урлагийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан хөрөг зураг” хэмээн онцолжээ. Түүнчлэн дуудлага худалдаагаар зарагдсан үнээрээ хоёрдугаарт бичигдэж байна. Хамгийн өндөр үнээр зарагдсан уран зураг бол 2017 онд 450 сая ам.долларын үнэ хүрсэн Леонардо да Винчигийн “Дэлхийг аврагч” юм.

Виллем де Кунингийн “Interchange” (2015 онд 300 сая ам.доллар), Поль Сезанны “Хөзөр тоглогчид” (2012 онд 250 сая ам.доллар) гэсэн хоёр бүтээл мөн өндөр үнээр зарагдаж байжээ. Гэхдээ эдгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар бус, хувийн хэлцлээр зарагдсан байна.

Урлаг судлаачид Климтийн бүтээл ийм өндөр үнэд хүрсний шалтгааныг уран бүтээлийнхээ ид оргил үед зурсан, бүтэн биеийн хөрөг гэдгээр тайлбарлаж байна. Үүнтэй төстэй бүтээлүүдийнх нь ихэнх нь дэлхийн томоохон музейнүүдийн цуглуулгад байдаг. Климтийн өөр нэгэн бүтээл болох “Дэвүүртэй хатагтай” 2023 онд Лондонд болсон дуудлага худалдаагаар 85.3 сая фунт стерлингээр (94 сая евро) зарагдсан байна.

“Элизабет Ледерерийн хөрөг” нь Климтийн гол ивээн тэтгэгчдийн нэг, Австрийн үйлдвэрийн эзэн Аугуст Ледерерийн охиныг  дүрсэлсэн бүтээл юм. Хятадын эзэн хааны хэв маягийг санагдуулам нарийн чимэглэл бүхий цагаан даашинзтай бүсгүйг Дорны өнгө аястай хөх гобелен дэвсгэр дээр дүрсэлжээ.

Энэхүү бүтээлийг Климт 1914-1916 оны хооронд, нас барахаасаа хоёр жилийн өмнө туурвижээ. Дайны жилүүдэд нацистууд уг зургийг хураан авсан хэдий ч дараа нь Ледерерийн гэр бүлд буцаан өгчээ. Харин сүүлийн жилүүдэд уг хөрөг “Estée Lauder” брэндийн өв залгамжлагч Леонард Алан Лаудерийн цуглуулгад хадгалагдаж байсан байна. Тэрбээр 2025 оны зургаадугаар сард нас баржээ.

Густав Климт бол бэлгэдэл зүй болон Венийн модерн урсгалын нэртэй төлөөлөгч гэж тооцогддог.  Түүний шилдэг бүтээлүүд туурвиж байсан үеийг “алтан эрин” гэж урлагийн түүхэнд бичжээ. Харин энэ эриний оргил болсон бүтээлүүд бол “Үнсэлт”, “Адель Блох-Бауэрийн хөрөг” юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Жигүүрт хөлөг” баримал мөсөн урлалын олон улсын наадмаас мөнгөн медаль хүртжээ

29/01/2026
Дүрслэх урлаг Урлаг

Шог зураачид Трампын шийдвэрийг шүүмжилсэн бүтээл туурвижээ

27/01/2026
Дүрслэх урлаг Урлаг

Мөсөн сийлбэрчид “Домог” бүтээлээрээ мөнгөн цом гардлаа

26/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Жигүүрт хөлөг” баримал мөсөн урлалын олон улсын наадмаас мөнгөн медаль хүртжээ

29/01/2026

Язгуур өв соёлоо орчин үеийн урлагтай хослуулагч “EthnoVoc”

29/01/2026

Улаанбаатар хотын музейн 3,500 үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгарчээ

29/01/2026

“Амин нутаг” сэдэвт видео контентын уралдаан үргэлжилж байна

29/01/2026

“Чингис хаан” үндэсний музейд Чингис хааны өв соёлын хүрээлэнг нэгтгэлээ

29/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.