Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Өв соёл

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа

Урлаг Урлаг24/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Богд хааны ордон музейд “Хаан Чингэл баатар” баатарлаг тууль хайллаа.

Монгол Улсын консерваторын багш, морин хуурч, хөөмийч А.Маргад “Чингис хааны магтаал” хэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтайн магтаал“ болон “Хаан Чингэл баатар” тууль хайллаа.

“Хаан Чингэл баатар” тууль нь хамтын үйл хэрэг, дайсны эсрэг хүчээ нэгтгэснээр ялалт байгуулж буй тухай өгүүлж, эв эеэ хичээн, нэгдэн нягтрахыг зааж сургасан, андын холбоо, нөхөрлөл, эв нэгдлийн сэдэвт баяд, дөрвөд, урианхай туульчдын урын сангаар уламжлагдсан тууль юм.

Тууль хайлах ёслолыг Богд хааны ордон музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Өв соёл Урлаг

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо

18/06/2026
Өв соёл Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.