Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Wicked: For good” кино 226 сая ам.долларын орлого олжээ
Кино

“Wicked: For good” кино 226 сая ам.долларын орлого олжээ

Урлаг Урлаг24/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “Universal Pictures” студийн “Wicked” уран сайхны киноны шинэ анги бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ.

Өндөр амжилт авчирсан эхний анги үзэгчдийн хүртээл болсноос ердөө нэг жилийн дараа гарсан “Wicked: For good” кино нээлтийн долоо хоногтоо өмнөх ангиасаа давсан хэмжээний кассын орлоготой байлаа. Ням гараг /2025.11.23/-т тус студийн тооцоолсноор, “Wicked: For good” кинотеатруудад гарч эхэлсэн амралтын өдрүүдэд Хойд Америкийн зах зээлээс 150 сая ам.доллар, улмаар дэлхий даяар нийт 226 сая ам.долларын орлого олжээ.

Ингэснээр Бродвейн мюзиклээс сэдэвлэсэн бүтээлийн хувьд хамгийн том нээлт болсон бөгөөд эхний ангийн 112 сая ам.долларын дээд амжилтыг эвдээд зогсохгүй энэ онд нээлтээ хийсэн бүтээлүүдээс “A Minecraft Movie” киноны /162 сая ам.доллар/ дараа хоёрдугаарт бичигдлээ.

Английн жүжигчин, дуучин Синтиа Эриво, Америкийн дуучин, жүжигчин Ариана Гранде нарын тоглосон “Wicked” киноны хоёр ангийг Америкийн найруулагч Жон М.Чу найруулсан юм. Эхний анги дэлхийн кинотеатруудаас нийт 758.7 сая гаруй ам.долларын орлого олж, “Оскар”-ын наадмын 10 шагналд нэр дэвшсэнээс хоёр төрөлд шагнал хүртсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногийн кассын орлогын жагсаалтын хоёрдугаар байрт “Now you see me: Now you don’t” кино хоёр дахь долоо хоногтоо 9.1 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн “Predator: Badlands” кино /6.3 сая ам.доллар/ удаалжээ.

“Comscore” компанийн мэдээлснээр, дотоодын кассын жилийн орлого одоогоор 7.5 тэрбум орчим ам.долларт хүрээд байна. Цар тахлын өмнө жилийн кассын орлого тогтмол 11 тэрбум ам.долларт хүрдэг байсан бол цар тахлын дараа 9 тэрбум ам.доллар болж буурчээ. Тэгвэл одоо “Wicked: For good”, “Zootopia 2”, “Avatar: Fire and Ash” зэрэг кинонууд гарснаар энэ босгыг давж чадах эсэх нь сонирхол татаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026
Кино Урлаг

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026
Кино Урлаг

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.