Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“The Trauma” олон ангит сэтгэлзүйн уран сайхны кино хүртээл боллоо
Кино

“The Trauma” олон ангит сэтгэлзүйн уран сайхны кино хүртээл боллоо

Урлаг Урлаг24/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Skymedia” корпорацын шинэ төсөл болох “The Trauma” олон ангит уран сайхны кино нээлтээ хийлээ. Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн тус киног “GoPlus”, “SKYmedia” -гийн видео сангаас болон бямба гараг бүр “Central TV”-ээр үзэх боломжтой юм.

Өнөөгийн нийгэмд асуудал дагуулж буй “донтолт” түүнээс үүсдэг “траумаг” бодит үйл явдлаас сэдэвлэн баяжуулж туурвисан нь онц сонирхолтой. Тэртээ 14 жилийн өмнө гарсан зүрх эмтрэм хэрэг хүн бүрийн сэтгэлд “Траума” болон үлджээ. Тэдгээр хүмүүсийн хувьд өөрсдийн сэтгэлийн шаналлаас хоромхон зуур ч гэсэн холдох цорын ганц арга нь мансуурал хэдий ч эцэс сүүлдээ донтолт болон хувирна.

“The Trauma” олон ангит киноны найруулагчаар О.Цэгмэд ажилласан бол, гол дүрд Ж.Жамъянсүрэн, М.Наранмөнх, Г.Алтандуулга, Г.Отгонцэцэг, Д.Бямбацогт, А.Өлзийсайхан, Б.Болд, Л.Гантулга, О.Хонгорзул, Б.Хунцэнгүүн, А.Номин-Эрдэнэ, Э.Уянга нар тогложээ.

Найруулагч О.Цэгмэд “Тус киногоор донтолт гэр бүл, амьдралд хэрхэн нөлөөлдгийг хөндөн харуулахыг зорьсон. Хүн бүрд жижиг, том гэлтгүй асуудал байдаг. Харин түүнийгээ нууснаар асуудал улам томорч, хуваалцсанаар шийдэл олддог. Тэгвэл “The trauma” кино танд энэ бүхнээ хуваалцах боломжийг олгоно. Киноны гол болон туслах дүрд 25 орчим уран бүтээлч, харин арын албанд 60 гаруй уран бүтээлч ажиллаж уг киног ийнхүү үзэгчдийн хүртээл болгоод байна” гэв.

“The trauma” олон ангит уран сайхны кино нь нийт 8 ангитай бөгөөд эхний дөрвөн анги нь аль хэдийн “GoPlus” болон “SKYmedia” -гийн видео санд байршаад байна.

Сэтгэл зүйн драм төрлийн энэ киног 18-аас дээш насныханд зориулсан. Хэрэв хүүхдүүд үзэх бол эцэг, эхтэйгээ хамт гэр бүлээрээ үзэхийг уран бүтээлчдийн зүгээс зөвлөсөн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026
Кино Урлаг

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026
Кино Урлаг

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.