Жүжигчин Хён Бин, Сун Е Жин нар 46 дахь удаагийн “Blue Dragon Film Awards”-аас шилдэг жүжигчин шагнал хүртлээ. Ингэснээр тэд уг ёслолоос хамтдаа шилдэг жүжигчин шагнал хүртсэн анхны хосууд болж, түүхэнд бичигдлээ.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоор 12 төрөлд шилдгээ шалгаруулсан бөгөөд Сун Е Жиний тоглосон “No Other Choice” кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг туслах дүр, шилдэг хөгжим, үзэгчдийн таашаалд нийцсэн кино зэрэг нийт долоон төрөлд шилдгээр шалгарсан байна.
Харин жүжигчин Хён Бин “Harbin” киногоороо шилдэг жүжигчин шагнал хүртсэн юм. Тус киноны зураг авалтын хэсгийг Монгол улсад авсан бөгөөд шагнал гардан авах үедээ “Би энэхүү шагналыг эх орынхоо төлөө амиа өргөсөн тоолж барамгүй олон хүмүүст зориулахыг хүсэж байна. Надад байгаагаараа хүч чадал минь болж өгдөг эхнэр Сун Е Жин, болон хүүдээ хайртай шүү. Баярлалаа” гэжээ.

Жүжигчин Сун Е Жин мөн шагнал авах үеэрээ “Би нэр дэвших үедээ ихэвчлэн тайзнаа гараад хэлэх үгээ бэлдчихдэг ч энэ удаад чадаагүй. Тархи минь одоо хов хоосон байна. Жүжигчин хүний хувьд” Blue Dragons” шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртэх нь миний анхны мөрөөдөл байсан. Энэхүү баярт мөчөө хамгийн хайртай хоёр эрэгтэйтэйгээ хуваалцахыг хүсэж байна. Ким Тэ Пён (Хён Биний жинхэнэ нэр), болон миний хүү. Энэ шагнал зөвхөн минийх биш, хамтран ажилласан багийнх. Хайрттайгаа хамт ийм амжилт гаргасан нь надад онцгой мэдрэмж төрүүлж байна” гэсэн байна.
Хосууд 2019 онд дэлгэцнээ цацагдсан “Crash Landing on You” кинонд хамтран тоглож, улмаар дотносон 2022 онд хуримаа хийсэн бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн сайхан хосууд хэмээн нэрлэгддэг тэд дахин нэг түүхийг хамтдаа бүтээлээ.
.jpg)

