Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Stranger Things” цувралын сүүлийн бүлэг цацагдлаа
Кино

“Stranger Things” цувралын сүүлийн бүлэг цацагдлаа

Урлаг Урлаг27/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2016 оны зун анхны бүлгээ цацаж байсан “Netflix” компанийн аймшгийн, sci-fi төрлийн “Stranger Things” цувралын сүүлийн бүлэг цацагдлаа.

Шинэ улирал 1987 оны арваннэгдүгээр сарын 3-нд, өөрөөр хэлбэл Уилл алга болсны дөрвөн жилийн ойн гурван өдрийн өмнө эхэлнэ. Дөрөвдүгээр улирлын төгсгөлд урвуу ертөнцийн ан цавууд нээгдсэнээс хойш 18 сар өнгөрсөн бөгөөд Хокинс хотыг цэргийн хорионд оруулжээ. Засгийн газрын ажиллагааг ахалж буй Доктор Кэй /Линда Хамилтон/ Элевенийг /Милли Бобби Браун/ уйгагүй эрэн хайсаар байна. Гэхдээ Векна урвуу ертөнцөд нуугдан, тохиромжтой мөч иртэл довтлох төлөвлөгөөгөө боловсруулсан хэвээр.

“Netflix”-ийн жагсаалтад тавдугаар бүлгийн хоёрдугаар анги нь “The Vanishing of…” гэсэн дэд гарчигтай харагдаж байгаа хэдий ч жинхэнэ нэр нь “The Vanishing of Holly Wheeler” болохыг кредит дээрээс харагдана. Энэ нь цувралын хамгийн эхний бүлгийн анги нь “Chapter One: The Vanishing of Will Byers” байсан бөгөөд тухайн ангид зориулан төгсгөлийн бүлгийн эхний ангийн нэрийг өгчээ.

“Netflix”-ийн мэдээллээр зөвхөн дөрөвдүгээр улирал 140 сая гаруй удаа үзэгдсэн нь нийтдээ 1.8 тэрбум цагтай тэнцэж байгаа юм. Цувралыг үзэх хүмүүс нэмэгдэхийн хэрээр залуу гол дүрүүдийн нэр хүнд нэлээд сайн өссөн.

Сүүлийн бүлгийн эхний дөрвөн анги “Netflix”-т орсон бөгөөд төгсгөлийн ангиуд ирэх сарын сүүлчээр орох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026
Кино Урлаг

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026
Кино Урлаг

Жүжигчин, хөтлөгч Ёндонгийн Алтангэрэл таалал төгслөө

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн адууны өдрөөр Монгол адууны өв соёлыг харуулсан дэлгэцийн уран бүтээлүүдийг толилуулж байна

12/07/2026

ФОТО: “Улаанбаатарын үдэш 2026” үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс

12/07/2026

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.