Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Таван хаан бурхны танка Архангайн музейд хадгалагдаж байна
Дүрслэх урлаг

Таван хаан бурхны танка Архангайн музейд хадгалагдаж байна

Урлаг Урлаг28/11/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн музейн сан хөмрөгийн нэг хэсгийг бурхан шашны холбогдолтой сонирхолтой үзмэрүүд бүрдүүлдэг.

Тухайлбал, танка буюу шүтээн бурхдын зураг, шашны хөгжим зэмсэг, хурал ном, тахилын эд өлгийн зүйл, шашны зан үйлийн зарим хэрэглэл бий. Эдгээр шашны цуглуулга нь Зая гэгээний өв, Заяын хүрээ болон нутгийн зон олны өв сангаас бүрдсэн байдаг.

Аймгийн музейд хадгалж буй эртний шүтээн бурхдыг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад Таван хаан бурхны танкаг танилцуулъя.

Энэхүү танкаг зотон, шороон будгаар бүтээсэн, 52х51,5 см хэмжээтэй бүтээл юм.

Таван хаан нь хэрцгий догшин, нутгийн савдаг байсныг ловон Бадамжунай Төвөдөд ирж номхотгон шашныг хамгаалан сахисан Чойжин болгож хувиргасан гэдэг. Төвөдөөр дамжин Монголд дэлгэрсэн сахиус юм. Таван хаан нь ертөнцийн дүрээр заларсан байдаг.

Үйлсийн хаан Прэнлэй жалбуу хөх, цагаан, улаан нүүртэй, тэргүүндээ цан малгайтай, баруун гурван мутартаа сүх, сэлэм, сум, зүүн гурван мутартаа хутга, нум, бэрээ барьж, лагшиндаа хүний арьсан нөмрөг, барын арьсан хормогч соёрхжээ.

Тэрээр бадарсан улаан галын өмнө бадам цэцгийн мандал дээр хилэнт дүрээр, арслан хөлөглөн оршино. Түүний баруун дээр нь Тааллын хаан Түгжи жалбуу, зүүн дээр нь Лагшин хаан Гүеийн жалбуу, зүүн доор Зарлигийн хаан Сүнги жалбуу, баруун доор нь Эрдмийн хаан Ёндон жалбууг дүрсэлсэн энэхүү шүтээн Архангайн музейд хадгалагдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Олон улсын урлагийн отог” үзэсгэлэнд нүүдэлчдийн өв уламжлалыг сурталчилж байна

21/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монгол хүүхэлдэйн урлал

20/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.